Үндсэн агуулга руу очих
ERCHIMNET

IEA - Everything Energy: Хиймэл оюун ухаан хэр их цахилгаан хэрэглэдэг вэ?

ЭрчимНэт портал1 мин уншина

Дата төвд хөрөнгө оруулалт ихээр хийх болсон нь цахилгаан эрчим хүчний эрэлтийг огцом өсөхөд хүргэж байна. Олон улсын эрчим хүчний агентлагийн (International Energy Agency, IEA) шинжилгээгээр дата төвүүдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2030 он гэхэд 2 дахин нэмэгдэх төлөвтэй байгааг тогтоожээ. Үнэхээр эрчим хүчгүйгээр хиймэл оюун ухаан гэж байдаггүй, ялангуяа дата төвүүдийн цахилгаан эрчим хүч. Нөгөөтээгүүр, хиймэл оюун ухаан нь эрчим хүчний салбарын үйл ажиллагааг өөрчилж чадна. Иймээс судлаачид хиймэл оюун ухаан дараагийн 10 жилд хэр их цахилгаан хэрэглэдэг болох, түүнийг хангахад туслах эрчим хүчний эх үүсвэрийн талаар урьдчилсан тооцоог хийхийн зэрэгцээ хиймэл оюун ухааныг ашиглах нь эрчим хүчний аюулгүй байдал, инновац, үнэ цэнэд ямар ач холбогдолтой болохыг өргөн хүрээнд судлах болжээ. Энэ подкастад эрчим хүчний салбарт хиймэл оюун ухааны нөлөөллийн талаарх шинжилгээний зарим гол үр дүнгийн талаар авч үзжээ. Хэдийгээр уг подкаст нь 2025 оны 7 дугаар сард хийгдсэн ч агуулга, харах өнцөг нь сонирхолтой, үнэ цэнээ алдаагүй тул сонирхож үзээрэй.

Хуваалцах:

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Нэвтэрч сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ