
Монгол Улсад анх удаа монгол гэрийн өвөрмөц хийц, архитектурт зориулан инженерчлэгдсэн, үйлдвэрлэлийн шатанд хүрсэн сэргээгдэх эрчим хүчний томоохон инновацын төсөл амжилттай хэрэгжиж, төслийн патентын эрх албан ёсоор баталгаажих болжээ.
Энэхүү систем нь монгол гэрийн дугуй дээврийн бүтцэд бүрэн нийцсэн 360° уян хатан фотоцахилгаан хавтангийн технологи, өндөр үр ашигтай эрчим хүч үйлдвэрлэх шийдэл, хөнгөн жинтэй бүтэц, эрс тэс уур амьсгалд найдвартай ажиллах инженерийн цогц шийдлийг нэгтгэсэн. Монгол гэрийн 360° уян, фотоцахилгаан (PV) дээврийн систем БНХАУ-ын Гуанжоу хотын үйлдвэрт албан ёсоор үйлдвэрлэл, угсралтын шатандаа орсон байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/story.php?story_fbid=2915034788856878&id=100010511563215&mibextid=wwXIfr&rdid=qRh0yJrtKG7l8vCV хаягаар хандан авна уу.



