Улаанбаатар хот цахилгаан хангамжийн төлөвлөлтөө 3 тэрбум төгрөгөөр хийлгэнэ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компаниас 3,000,000,000 (гурван тэрбум) төгрөгийн төсөвт өртөг бүхий “Улаанбаатар хотын цахилгаан хангамжийн 2025-2035 оны төлөвлөлтийн ажлын зураг төсөв боловсруулах” УБЦТС/20250101297 тендерийг зарлажээ.
Уг тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэж байна. Үүнд:
Багц-3: 110/10кВ Өмнөд дэд станц, 35,000,000 төгрөг;
Багц-4: 110/10кВ Өргөө дэд станц, 658,984,391 төгрөг;
Багц-6: Өргөө КШ блок,174,747,755 төгрөг;
Багц-13: 110/35/10кВ Дорнод-2 дэд станц, 180,000,000 төгрөг.
Тендерийн нээлтийг 2026 оны 08 дугаар сарын 21-ний өдөр цахим системээр хийх бөгөөд нээлтийн мэдээллийг оролцогч цахим системээр хүлээн авах аж.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://user.tender.gov.mn/mn/invitation/detail/1783512382840 хаягаар хандан авна уу.



