Үйлчилгээний нөхцөл
1. Нийтлэг үндэслэл
Энэхүү үйлчилгээний нөхцөл (цаашид “Нөхцөл” гэх) нь “ЭрчимНэт портал” (цаашид “Портал” гэх)-аас санал болгож буй бүх төрлийн мэдээлэл, үйлчилгээтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулна. Порталыг ашиглаж буй хэрэглэгч (цаашид “Хэрэглэгч” гэх) нь энэхүү Нөхцөлийг бүрэн уншиж, ойлгон, зөвшөөрсөнд тооцогдоно.
2. Хэрэглэгчийн эрх, үүрэг
2.1. Хэрэглэгч нь дараах эрхтэй. Үүнд:
· Портал дахь нээлттэй мэдээллийг ашиглах;
· Санал хүсэлт, сэтгэгдэл илэрхийлэх;
· Мэдээллийг хуульд нийцүүлэн хуваалцах;
· Өөрийн бүртгэл, хувийн мэдээллийг удирдах.
2.2. Хэрэглэгч нь дараах үүргийг хүлээнэ. Үүнд:
· Үнэн зөв, бодит мэдээлэл оруулах;
· Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөх;
· Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;
· Порталын хэвийн үйл ажиллагаанд саад учруулах аливаа үйлдэл гаргахгүй байх.
3. Оюуны өмч, хариуцлага
3.1 Порталд байршуулсан бүх төрлийн контент (текст, зураг, видео, график зэрэг) нь “ЭрчимНэт” болон холбогдох эрх эзэмшигчдийн оюуны өмч бөгөөд хуульд зааснаас бусад тохиолдолд зөвшөөрөлгүйгээр ашиглах, хуулбарлах, түгээхийг хориглоно.
3.2 Порталд гуравдагч этгээдийн веб сайт руу чиглэсэн холбоос агуулсан мэдээлэл байж болно. Эдгээр веб сайтын агуулга, үйл ажиллагаа, аюулгүй байдалд Портал хариуцлага хүлээхгүй.
3.3 Портал нь мэдээллийг үнэн зөв, найдвартай байлгахыг зорих боловч мэдээллийн алдаа, тасалдал, техникийн доголдлоос үүдэн учирсан аливаа хохиролд хариуцлага хүлээхгүй.
