Үндсэн агуулга руу очих
ERCHIMNET

ЭрчимНэт: Цахилгаан тээврийн хэрэгслийн шилдэг 10 үйлдвэрлэгч

ЭрчимНэт портал6 мин уншина
ЭрчимНэт: Цахилгаан тээврийн хэрэгслийн шилдэг 10 үйлдвэрлэгч
EV сэтгүүлээс Xpeng, Geely, Tesla зэрэг цахилгаан тээврийн хэрэгслийн зах зээлд ноёрхож буй дэлхийн шилдэг 10 үйлдвэрлэгчийг тодорхойлсон байна.

Дэлхийн цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл сүүлийн 10 жилд асар их өөрчлөгдсөн төдийгүй цаашид энэ  өөрчлөлтийн хурд улам бүр нэмэгдэж байна. Нэгэн цагт цөөн тооны автомашин үйлдвэрлэгчид цахилгаанжуулалтад болгоомжтой хандаж байсан бол өдгөө энэ салбарт Хятадын стартап компаниуд хүч түрэн орж, дахин шинэчлэгдсэн барууны том компаниудын өрсөлдөөний талбар болжээ. Хятад улс цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл, инновацийн төв болж, дэлхийн үйлдвэрлэл, экспортын өсөлтийн дийлэнх хэсгийг эзэлж байна. Үүний зэрэгцээ Европ, Америкийн үйлдвэрлэгчид өөрсдийн зах зээлийн эзлэх хувиа хамгаалахын төлөө өрсөлдөж байна. Батарейн технологи, программ хангамжийн чадавхи, үйлдвэрлэлийн өртгийн үр ашиг нь өрсөлдөөний шинэ талбар болж байна.

10. Xpeng (Хятад улс)

Xpeng нь Хятадын технологийн хувьд хамгийн их эрэлттэй цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгчдийн нэг юм. 2014 онд байгуулагдсан тус компани нь зөвхөн цахилгаан тээврийн хэрэгслээс илүү ихийг шаарддаг хэрэглэгчдэд чиглэсэн дэвшилтэт жолоочийн туслах систем болон ухаалаг бүхээгийн технологийн чиглэлээр ихээхэн амжилт олсон билээ. Xpeng P7 седан болон G6 жийп нь уг брэндийг дотоодын өрсөлдөгчидтэй өрсөлдөхөд нь тусалсан онцгой загварууд байсан. Бүтцийн өөрчлөлт, стратегийн эргэлтийн хүнд хэцүү үеийн дараа Xpeng нь Volkswagen компанитай  хамтарсан нь технологийн шийдлийн хувьд чухал үйл явдал болсон.

 

9. AITO (Хятад улс)

AITO нь технологийн аварга Huawei болон автомашин үйлдвэрлэгч Seres компанийн түншлэлийн үр дүнд байгуулагдсан дэлхийн цахилгаан тээврийн хэрэгслийн өрсөлдөөний хамгийн сонирхолтой оролцогчдын нэг юм. Huawei компанийн программ хангамж, холболт болон түүний HarmonyOS бүхээгийн систем нь AITO тээврийн хэрэгсэлд Хятадын хэрэглэгчдэд хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг технологийн дэвшлийн өвөрмөц онцлогийг бийй болгож чадсан билээ. M5, M7, M9 загварууд нь борлуулалтын хувьд гайхалтай байж, Ялангуяа M9 загвар нь Хятадын тансаг зэрэглэлийн жийп машин нь чинээлэг худалдан авагчдын анхаарлыг ихэд татаж байна.

8. NIO (Хятад улс)

NIO нь амьдралын хэв маягийн экосистемээр дэмжигдсэн дээд зэрэглэлийн цахилгаан тээврийн хэрэгсэл юм. Уг машин нь батарей солих станц, тансаг зэрэглэлийн NIO байшин болон түүний үнэнч хэрэглэгчтэй төгс хосолдог. Шанхайд төвтэй энэхүү автомашин үйлдвэрлэгч нь компанийнхаа хүсэл эрмэлзлийн байр сууриа Теслатай харьцуулдаг. Түүний ET7 седан болон ES8 жийп машин нь зах зээлд шинжээчдээс  өндөр үнэлгээг авсан. Хэрэглэгчид хэдхэн минутын дотор цэнэггүй болсон батарейг бүтэн батарейгаар сольж болох батарейг үйлчилгээ болгон ашиглах загвар нь цахилгаан тээврийн хэрэгслийн гол дутагдалтай талыг арилгах шинэлэг шийдэл хэвээр байна. Үнэнч хэрэглэгчийн бааз, гүнзгий технологийн хөрөнгө оруулалт, Onvo хэмээх шинэ олон нийтийн зах зээлийн дэд брэндийн тусламжтайгаар NIO нь анхааралтай ажиглах ёстой компани хэвээр байна.

7. BMW (Герман улс)

BMW компани бусад хуучин автомашин үйлдвэрлэгчдээс цахилгаан автомашины эрин үе рүү хамгийн найдвартай шилжилтийг хийсэн. Тус компани дараагийн үеийн загварын давалгааг дэмжих зориулалттай цахилгаан тээврийн хэрэгслийн архитектур болох Neue Klasse платформдоо олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. BMW компанийн сахилга баттай арга барилаар ажилладаг бөгөөд тус компаниа өнөөдөр ч гэсэн хүчирхэг батарей бүхий цахилгаан тээврийн хэрэгслийг зах зээлд нийлүүлсээр байна. Neue Klasse платформын нэвтрүүлэлт хурдацтай явагдаж байгаа тул BMW компани нь зах зээлд өндөр түвшинд Теслатай өрсөлдөх хамгийн сайн тоноглогдсон хуучин Европын брэнд болох нь батлагдаж байна.

6. Volkswagen (Герман улс)

Volkswagen компанийн цахилгаан тээврийн хэрэгслийн өөрчлөлт нь автомашины түүхэн дэх хамгийн зоримог, үр дүнтэй эргэлтүүдийн нэг юм. Зориулалтын MEB платформ дээр бүтээгдсэн ID. цуврал нь дэлхийн хоёр дахь том автомашин үйлдвэрлэгч нь машиныг хэрхэн үйлдвэрлэдгийг бодитоор илэрхийлдэг. Энэхүү платформ нь Ford компанид лиценз олгож, бусад брэндийн өсөн нэмэгдэж буй тээврийн хэрэгслийг дэмжиж, өөрийн үнэ цэнийг хэдийнэ баталсан билээ. VW, Audi, Porsche, SEAT зэрэг компанийг хамарсан тус группийн брэндийн багц нь үнийн цэг болон хэрэглэгчийн сегмент бүрд хосгүй хүртээмжийг санал болгодог.

5. Leapmotor (Хятад улс)

Leapmotor нь барууны хэрэглэгчдэд энэ жагсаалтад буй хамгийн танил бус нэр байж болох ч цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийн эдийн засгийг хурдацтай өөрчилж буй брэнд юм. Leapmotor компанийн Stellantis компанитай байгуулсан түүхэн түншлэл нь тус компанид Европын зах зээлд гарах чухал гарц болсон. Тус компанийн бүтээгдэхүүн зах зээлд нь асар хурдацтай нэвтэрч байна.

4. Wuling (Хятад улс)

Wuling нь цахилгаан тээврийн хэрэгслийн салбарт дээд зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгчид болон сайн санхүүжилттэй стартап компаниудын хийж чадаагүй зүйлийг хийж чадсан. Энэ бол олон нийтийн зах зээлд нэвтэрч чадсан явдал юм. Авсаархан, практик хэрэглээтэй, боломжийн үнэтэй Hongguang Mini EV цахилгаан машин нь дэлхийн хамгийн их борлуулалттай цахилгаан тээврийн хэрэгслийн нэг буюу  Хятад улсад Теслагийн Model 3 загвараас илүү богино хугацаанд илүү борлуулагдсан билээ. Энэ нь цахилгаан тээврийн хэрэгслийг өргөнөөр нэвтрүүлэх хамгийн хурдан зам нь боломжийн үнээр дамжин өнгөрдөг болохыг баталсан юм. SAIC-GM-Wuling хамтарсан үйлдвэрийн бат бөх суурин дээр суурилсан энэхүү брэнд нь дэлхийн инженерчлэлийн туршлагыг орон нутгийн зах зээлийн нөхцөл, онцлогтой уялдуулж, хотын олон сая хэрэглэгчдийн бодит амьдралд нийцсэн тээврийн хэрэгсэл болжээ.

3. Geely (Хятад улс)

Geely бол энэ жагсаалтад байгаа хамгийн стратегийн хувьд нарийн төвөгтэй цахилгаан тээврийн хэрэгслийн тоглогч юм. Geely нь эцэг компаниараа дамжуулан Volvo Cars, Polestar, Lotus, London Electric Vehicle Company, Mercedes-Benz компанийн томоохон хувьцаа, мөн Zeekr, Lynk and Co, Galaxy зэрэг Хятадын брэндүүдийг хянадаг. Энэхүү өргөн цар хүрээ нь Geely компани технологийн хосгүй боломжийг олгож, цахилгаан тээврийн хэрэгслийн архитектур, программ хангамж, хөдөлгүүрийг олон брэндийн хооронд нэгэн зэрэг хуваалцах боломжийг олгодог. Ялангуяа Zeekr нь үнэхээр гайхалтай бүтээгдэхүүнтэй, дээд зэрэглэлийн цахилгаан тээврийн хэрэгслийн өрсөлдөгч болж гарч ирсэн.

2. Tesla (АНУ)

Тесла бол цахилгаан тээврийн хэрэгслийг хүсүүштэй, хүсэл эрмэлзэлтэй, чухал урсгал болгосон компани юм. Цахилгаан тээврийн хэрэгслийн салбарт цаашид юу ч тохиолдсон байсан Тесла нь автомашины ертөнцийг бүхэлд нь цахилгаанжуулах асуудлыг нухацтай авч үзэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Model 3 болон Model Y загварууд нь дэлхий даяар хамгийн их борлуулалттай автомашины тоонд багтаж, түүний Supercharger сүлжээ нь цэнэглэх дэд бүтцийн хувьд үнэндээ алтан стандарт болж чадсан. Тесла нь бусад бүх цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгчдийн өөрийгөө хэмждэг жишиг хэвээр байна.

1. BYD (Хятад улс)

BYD нь өдгөө дэлхийн хамгийн чухал цахилгаан тээврийн хэрэгслийн компани болж байна. Хятадын Шэньжэнь хотод байрладаг, нэр нь "Мөрөөдлөө бүтээ" гэсэн утгатай энэхүү  үйлдвэрлэгч нь дэлхийн цахилгаан тээврийн хэрэгслийн борлуулалтаараа Теслаг давсан. BYD компанийн ноёрхол нь түүний өвөрмөц нэгдсэн загвар буюу өөрийн батарейг FinDream Battery компаниар дамжуулан, өөрийн хагас дамжуулагчийг үйлдвэрлэж, нийлүүлэлтийн сүлжээнийхээ өргөн хүрээг өрсөлдөгч амархан хуулбарлаж чадахгүй өртөг, найдвартай байдлын давуу талыг олгох байдлаар хянадаг. Түүний Blade Battery технологи нь аюулгүй байдал, эрчим хүчний нягтралын шинэ стандартыг тогтоосон бол DM залгуурын хайбрид систем нь бүрэн цахилгаан хөдөлгүүрт шилжихэд бэлэн бус худалдан авагчдыг татаж чадсан. BYD нь өдгөө  Европ, Зүүн Өмнөд Ази, Латин Америк болон бусад орнуудад худалдаалагдаж байгаа бөгөөд хямд үнэтэй хотын автомашинаас эхлээд тансаг зэрэглэлийн Yangwang брэнд хүртэлх загварын өргөн сонголттой. Энэ бол цахилгаан тээврийн хэрэгслийн салбарт маргаангүй нэгдүгээрт ордог.

 

Эх сурвалж: https://evmagazine.com/top10/top-10-ev-manufacturers-2026

Хуваалцах:

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Нэвтэрч сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ