Үндсэн агуулга руу очих
ERCHIMNET

Их Британид 3 сая өрхөд нарны хавтан суурилуулна

ЭрчимНэт портал2 мин уншина
Их Британид 3 сая өрхөд нарны хавтан суурилуулна
2025 онд 260 мянга гаруй өрх нарны эрчим хүчний системтэй болжээ.

Эрчим хүчний үйлчилгээ үзүүлэгч Uswitch.com компанийн судалгаанд Их Британид ирэх 5 жилийн хугацаанд 3 сая орчим өрх дээврийн нарны хавтан суурилуулахаар төлөвлөж байгаа нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ эрчимтэй өсөж буйг харуулж хэмээн дурджээ.  

Уг судалгаагаар нийт өрхийн 38 хувь нь цахилгааны төлбөрөө бууруулах зорилгоор нарны эрчим хүчийг ашиглах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бол 29 хувь нь өсөн нэмэгдэж буй эрчим хүчний үнийн өсөлтөөс хараат бус байхыг хүсэж байна гэжээ.  

Ойрхи Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, дэлхийн зах зээл дээрх хийн үнийн өсөлтөөс шалтгаалан Их Британид эрчим хүчний үнэ дахин нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд 2026 оны 7 дугаар сараас эхлэн дундаж өрхийн жилийн эрчим хүчний зардал 13 хувиар өсөх төлөвтэй байгаа аж.  

Одоогийн байдлаар тус улсад 1.7 сая гаруй өрх дээврийн нарны хавтан суурилуулсан бөгөөд сар бүр ойролцоогоор 19 мянгыг шинээр суурилуулдаг аж. 2025 онд 260 мянга гаруй өрх нарны эрчим хүчний системтэй болсон байна.

Их Британийн засгийн газраас хэрэгжүүлж буй 15 тэрбум фунт стерлингийн “Warm Homes Plan” гэгдэх хөтөлбөрийн хүрээнд айл өрхөд нарны хавтан, батарейн хуримтлуур, дулааны насос, дулаалгын шийдлийг суурилуулахад дэмжлэг үзүүлэх аж. Тус хөтөлбөрийн хүрээнд бага орлоготой өрхөд бүрэн санхүүжилттэй суурилуулалт хийх, бусад өрхөд бага хүүтэй болон хүүгүй зээл олгох, шинэ баригдах орон сууцад нарны хавтанг стандарт болгох зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар нарны хавтан, батарейн систем суурилуулсан өрхүүд жилд дунджаар 500–877 фунт стерлинг хүртэл эрчим хүчний зардлаа хэмнэх боломжтой.  

Нарны эрчим хүчний хэрэглээний өсөлт нь эрчим хүчний аюулгүй байдал, өрхийн зардал бууруулах хэрэгцээ, уур амьсгалын зорилтууд, цэвэр эрчим хүчний шилжилт хурдасч байгаатай холбоотой юм.

 

Зураг болон мэдээллийг бэлтгэсэн эх сурвалж: Renewable Energy Magazine, https://www.renewableenergymagazine.com/pv_solar/three-million-uk-households-planning-to-install-20260514

Хуваалцах:

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Нэвтэрч сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ