Үндсэн агуулга руу очих
ERCHIMNET

Бага оврын тархмал нарны цахилгаан үүсгүүрийн систем

ЭрчимНэт портал2 мин уншина

Сэргээгдэх эрчим хүч (СЭХ), нарны эрчим хүчийг ашиглаж өөрийн, өрхийн Эрчим хүчний хэрэглээг хангах, шийдэх нь маш олон давуу талтай бас ашигтай байдаг. Энэ сарын дундуур миний дансанд УБЦТС компаниас 1.4 сая орчим төгрөг орсон байна (Тайлбар: СЭХ-ний эх үүсгүүрээс нийлүүлсэн цахилгаан эрчим хүчний төлбөр гэсэн байна).

Манайх анх 2019 онд 10 кВт чадалтай Нарны самбар + On grid инвертор тавиулсан. Энэ систем нь батарейгүй, бие дааж ажиллахгүй, зөвхөн төвийн сүлжээтэй хамтарч ажиллана. Хотын тог тасарвал өдөр нартай байсан ч унтарчихна. Тэгээд 2023 оноос үүнийгээ өргөтгөж, 11 кВт самбар, 40 кВтц батарей бүхий хайбрид систем болгосон. Хайбрид систем нь нарны самбар (толь, панель), хайбрид инвертор, цэнэг хураагуур буюу батарей гэсэн хэсгээс бүрдэнэ. Энэ системийн давуу тал нь:

- Суурилуулсан хүчин чадлаас хамаарч өөрийн хэрэгцээг бүрэн буюу дийлэнх хэсгийг хангаж хэрэглээнээс илүү гарсныг төвийн сүлжээнд нийлүүлнэ.

- Хотын сүлжээний тог тасрахад танайх тогтой л байна.

- Бүрхэг өдөр буюу шөнө батарейнаас танай хэрэгцээг хангана

- Танай хэрэглээ их байгаад батарейн цэнэг буурвал автоматаар хотоос аваад танайх хэзээ ч тоггүй байхгүй.

- Хайбрид инвертор дээр тохиргоо хийж, шөнө хямд цахилгаанаар (113 төг/кВтц) батарейгээ цэнэглээд өдөр (285 төг/кВтц) эсвэл орой 17 цагаас 21 цагийн хооронд цахилгаан үнэтэй үед (300 төг/кВтц) хот руу нийлүүлж, мөнгө авч болно. НЦҮС-ийн хүчин чадлыг хүн, айл өрх янз бүрийн тооцоогоор сонгож болно. Жишээ нь:

- Өөрийн цахилгааны хэрэглээгээ өдөр ч шөнө ч, өвөл ч зун ч бүрэн бие даах, хотоос огт авахгүй.

- Өрхийн жилийн цахилгааны хэрэглээг хангах өөрөөр өвөл 12, 01 сард (шөнөдөө, цах хямд үед) хотоос авна бусад үед өгнө өөрөөр хэлбэл жилийн дүндээ хотоос авсан, өгсөн тэнцүү байх.

- Өрхийн цахилгааны хэрэглээний дийлэнх хувийг (70 -80 орчим) хангах. Өвөл хотоос нэмж авна.

Эдгээр хувилбар нь мэдээж хэрэг өөр өөр хөрөнгө оруулалт шаардана. Хамгийн их хөрөнгө оруулалт мэдээж эхний хувилбар. Миний туршлагаас үзэхэд 3 дахь буюу жилийн цахилгааны хэрэглээнийхээ дийлэнх хувийг өөрийн НЦҮС-ээр хангах хувилбар нь ашигтай. Энэ хувилбараар НЦҮС сонгож тавихад 5-6 жилд хөрөнгө оруулалтаа нөхнө. Тийм ч их хөрөнгө оруулалт шаардахгүй. Эхний ээлжинд 10-25 сая төгрөг байхад болно. Жилд жилд өргөтгөөд самбарын болон батарейн хүчин чадлыг нэмээд байж болно.

Эх сурвалж: https://www.facebook.com/batsukh.tseveen

Хуваалцах:

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Нэвтэрч сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ