Үндсэн агуулга руу очих
ERCHIMNET

ChatGPT хайлт нь энгийн Google хайлтаас 10 дахин их цахилгаан зарцуулдаг

ЭрчимНэт портал1 мин уншина
ChatGPT хайлт нь энгийн Google хайлтаас 10 дахин их цахилгаан зарцуулдаг
Хиймэл оюуны дэд бүтэц эрчим хүчний ачааллыг үүсгэж байна.

НҮБ-ын Барууны Европ дахь Мэдээллийн Төв (UNRIC)-ийн тайланд дурдсанаар хиймэл оюуны хөгжил нь цахилгаан эрчим хүчний хэрэглээнээс гадна усны нөөцөд ч томоохон дарамт учруулах аж. Дэлхий даяарх хиймэл оюунтай холбоотой усны хэрэглээ 2027 он гэхэд 4.2–6.6 тэрбум шоо метрт хүрэх төлөвтэй бөгөөд энэ нь Дани улсын жилийн нийт усны хэрэглээнээс давах аюул байна.  

Нэг ChatGPT хайлт нь энгийн Google хайлтаас 10 дахин их цахилгаан зарцуулдаг. Дата төвүүд дэлхийн нийт цахилгааны хэрэглээний 1 орчим хувийг 2022 онд эзэлж байсан. Ирланд улсад энэ тоо хэдийнэ тус улсын нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 17 хувьд хүрсэн нь жижиг орнуудад хиймэл оюуны дэд бүтэц ямар хэмжээний ачаалал үүсгэж болохыг харуулж байна. Эрдэмтэд болон бодлого боловсруулагчид эрчим хүч, усны хэрэглээний тайлагналыг стандартчилах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах, хиймэл оюуны загварын үр ашгийг дээшлүүлэх зэрэг арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхийг уриалж байна.

Мэдээллийг бэлтгэсэн эх сурвалж: AIMultiple — AI Energy Consumption Statistics, https://aimultiple.com/ai-energy-consumption

Зургийг https://www.magnific.com/free-photos-vectors/ai-stock

Хуваалцах:

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Нэвтэрч сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ