Үндсэн агуулга руу очих
ERCHIMNET

Улаанбаатарт 12 сая квт эрчим хүч, 30 сая квт дулаан хэмнэнэ

ЭрчимНэт портал2 мин уншина
Улаанбаатарт 12 сая квт эрчим хүч, 30 сая квт дулаан хэмнэнэ
Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн хүрээнд нийт 5000 айлын ногоон орон сууц бүхий эко-хорооллыг Баянхошуу болон Шархад дэд төвүүдэд 50 га талбарт барьж байгуулна.

Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн хүрээнд 5,000 айлын ногоон орон сууц баригдсанаар:

  • 8,000 утаат янданг буурууна.

  • 5,000 нүхэн жорлонг буулгана.

  • 12 сая квт эрчим хүч хэмнэнэ.

  • 5.4 сая литр ус хэмнэнэ.

  • 30 сая квт дулаан хэмнэнэ.

  • 142,746 тонн хүлэмжийн хийн ялгарлыг буурууна гэж тооцоолсон.

Энэхүү 5000 айлын ногоон орон сууц бүхий эко хорооллын 40 хувьд нь 120,000 м2 ногоон байгууламж, 16.4 км дугуйн зам, 39.2 км явган хүний зам барихаар төлөвлөж, орон сууцад нүүн орох 18,000 орчим иргэний амьдралын нөхцөл сайжрахын зэрэгцээ ойр орчмын 25,000 орчим иргэний эрүүл мэнд, аюулгүй байдал, амьдрах орчин сайжирна.

Дашрамд дурдахад Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл нь Улаанбаатар хотын Орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл нь сонгогдсон гэр хорооллыг орлогод нийцсэн, нүүрстөрөгчийн ялгарал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, амьдрах таатай орчин бүхий эко-хороолол болгон хөгжүүлэх зорилготой. Төслийг Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, НОСБГ-ын дэргэдэх Төсөл хэрэгжүүлэх нэгж хэрэгжүүлж, хөгжлийн түншээр Азийн Хөгжлийн Банк, Уур Амьсгалын Ногоон Сан, Өндөр технологийн сангийн зээл, тусламжийн газар ажиллаж байна.

Төсөл нь 2019-2030 онуудад хэрэгжих бөгөөд дараах үндсэн 3 үр дүнд хүрэх аж. Үүнд:  

  • Дэд төвүүдэд түрээсийн болон түрээслээд өмчлөх ногоон орон сууц бүхий эко-хорооллыг байгуулах.

  • Ногоон орон сууцны сан байгуулж, дэд төвүүдэд ногоон орон сууцны эко-хорооллууд барьж байгуулахад зориулсан зээлийн бүтээгдэхүүн гаргах, худалдан авагчдад ногоон ипотекийн санхүүжилт олгох.

  • Ногоон барилга, ногоон санхүүжилтийн чиглэлээр бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлэх.

Төслийн эхний үе шатанд буюу 2023-2027 онд 800 айлын ногоон орон сууцыг 10.2 га талбарт Баянхошуу болон Шархад дэд төвүүдэд барьж байгаа ба эхний ээлжийн 220 айлын орон сууцыг, үлдсэн 580 айлын ногоон орон сууц бүхий эко хорооллын барилга угсралтын ажлыг 2026 онд дуусгахаар ажиллаж байна.

Төслийн хоёрдугаар үе шатанд буюу 2024-2030 онд 4,200 айлын ногоон орон сууцны эко-хорооллыг 33.8.2 га талбарт УАНС-ийн хөрөнгө оруулалтаар 2024-2030 онуудад барьж байгуулна. Үүнийг Эко хороолол ба орлогод нийцсэн орон сууцны сан (ЭХОНОСС) болон хувийг хэвшлийн хамтарсан санхүүжилтээр хэрэгжүүлэх аж. 2025 оны 6 дугаар сард үүсгэн байгуулагдсан тус сан нь төслийн шаардлага хангасан арилжааны банкаар дамжуулан төсөлд оролцогч барилгын компаниудад бизнесийн ногоон зээл олгохоос гадна орон сууц худалдан авах иргэдэд зориулсан ипотекийн зээл олгоно.

 

Эх сурвалж: Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл

Хуваалцах:

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Нэвтэрч сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ