Үндсэн агуулга руу очих
ERCHIMNET

Цахилгаан автомашин цэнэглэх дэд бүтэц

ЭрчимНэт портал2 мин уншина
Цахилгаан автомашин цэнэглэх дэд бүтэц
Цахилгаан автомашин цэнэглэх дэд бүтэц нь зөвхөн цахилгаан автомашины хэрэглээний тухай асуудал биш, дэд бүтцийн хөгжлийн томоохон асуудал болжээ.

Цахилгаан автомашин цэнэглэх дэд бүтцийг ихэвчлэн цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэхэд саад болж буй гол хүчин зүйл гэж үздэг. Тухайлбал, одоогийн байдлаар зах зээлд шинэ машин борлуулалтын ойролцоогоор 99%-ийг, нийт автомашины паркийн 40 орчим хувийг цахилгаан машин эзэлдэг Норвеги улсын хувьд цэнэглэгчийн хүртээмжээрээ хүмүүсийн таамагласнаас доогуур байр эзэлдэг. Энэ нь дэд бүтэц хангалтгүйгээс бус, харин цахилгаан автомашины хэрэглээ маш хурдацтай өссөнөөс цэнэглэгчийн ашиглалтын ачаалал эрс ихэссэнтэй холбоотой. Түүнчлэн гэрийн нөхцөлд цахилгаан автомашиныг цэнэглэх нь эрэлт хэрэгцээний ихэнх хэсгийг хангадаг аж.

Цахилгаан автомашины хэрэглээтэй холбоотойгоор дэлхийн улс орнууд цахилгаан автомашин цэнэглэх дэд бүтцийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарах болжээ. Нидерланд улс хотын өндөр нягтрал, орон сууцанд амьдардаг хүмүүс олон байдгаас шалтгаалан нийтийн цэнэглэх станцыг хэрэгцээнээс нь давуулан асар их хэмжээгээр байгуулсан байдаг. Хятад улсын тухайд 40 гаруй сая шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэлтэй хэдий ч 8-9 цахилгаан машин тутамд ойролцоогоор нийтийн цэнэглэгч 1 ногдохоор тэнцвэртэй бодлогыг хэрэгжүүлж байгаа нь цахилгаан автомашин цэнэглэх дэд бүтцийн хувьд төсөөлөхийн аргагүй асар том цар хүрээтэй бүтээн байгуулалт юм.

Цахилгаан автомашин цэнэглэх дэд бүтэц нь зөвхөн цахилгаан автомашины хэрэглээний тухай асуудал биш, дэд бүтцийн хөгжлийн томоохон асуудал болжээ. Өдгөө дэлхий дахинаа уламжлалт дэд бүтцэд суурилан тээвэр, эрчим хүчний асар том, цогц систем бодит цаг хугацаанд шинээр сэргээн босож, бүтээн байгуулагдаж байна.

Эх сурвалж: EV Curve Futurist

Хуваалцах:

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Нэвтэрч сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ