
Олон улсын автомашины холбоо (FIA, Federation Internationale de l'Automobile, https://www.fia.com)-ны 2025 тогтвортой байдлын тайланд автоспортын цэвэр эрчим хүчний шилжилт, устөрөгч, цахилгаан тээврийн хэрэгсэл болон тогтвортой түлш нь Формула 1 болон Формула Е уралдаан, түүний ложистик, хөдөлгөөнт байдлыг хэрхэн өөрчилж байгаа талаар дэлгэрэнгүй авч үзжээ.
Олон улсын автомашины холбоо нь аварга шалгаруулах тэмцээнүүдийнхээ туршид түлшний стандарт, эрчим хүчний систем, тээврийн ложистикт гарсан бүх өөрчлөлтийг баримтжуулсан байна. Уг тайланд Формула 1 болон Формула Е уралдааны устөрөгчийн зохицуулалт, тогтвортой түлш, цахилгаан тээврийн хэрэгслийн платформ, бага нүүрстөрөгчийн дэд бүтцэд ихээхэн анхаарал хандуулсан аж. Тус байгууллага техникийн зохицуулалтыг уралдаануудад практик байдлаар хэрэгжүүлсэн бөгөөд уг стратегид автоспортын салбарын өрсөлдөөний шаардлага болон байгаль орчны гүйцэтгэлийн стандартад тавигдах шуурдлагыг хоёуланг бүхэн тусгасан байна.
Устөрөгч болон цэвэр түлшний стандартууд
Олон улсын автомашины холбоо 2025 онд шингэн устөрөгчөөр ажилладаг уралдааны тээврийн хэрэгслийн техникийн болон аюулгүй байдлын зохицуулалтыг баталсан. Энэхүү баримт бичиг нь моторт спортын орчинд устөрөгчийн хэрэглээний урьдчилсан нөхцөлийг тогтоосон гэж үзэж болно. Моторт спорт нь өөрийн хөгжлийн туршид, улмаар нь арилжааны тээвэрт нэвтрэх технологиудыг турших орчин болж ирсэн. Иймд устөрөгчтэй холбоотой зохицуулалт нь ч энэ хэв маягийг дагаж байна. Тайланд томоохон аварга шалгаруулах тэмцээнүүдэд тогтвортой түлш, хайбрид-цахилгаан системийн хэрэглээ эрс нэмэгдсэнийг дурдсан байна. Тухайлбал, Формула 1 уралдаан нь Европын Гран При уралдаануудад төвлөрсөн бага нүүрстөрөгчийн эрчим хүчний системийг нэвтрүүлсэн бөгөөд тус байгууллагын мэдээлснээр энэ нь өмнөх бусад системтэй харьцуулахад эрчим хүчний ялгарлыг ойролцоогоор 90%-иар бууруулж чаджээ. Эдгээр эрчим хүчний систем нь олон уралдааны талбайд хийгдсэн чухал дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг илэрхийлж байна. Ийм хэрэгжүүлэлтийн загвар нь бусад олон улсын спортын арга хэмжээ болон том хэмжээний цугларалтд ижил төстэй суурилуулалт хийх загвар болж өгдөг. Олон улсын автомашины холбооны ерөнхийлөгч Мохаммед Бен Сулаем "Бидний олон янз байдал бол бидний хүч чадал юм. Цаашид бидний чиглэл тодорхой байна. Бид инновацийг үргэлжлүүлж, цар хүрээгээ бэхжүүлж, стандарт түвшинг дээшлүүлнэ. Цаашид хамтдаа моторт спорт, хөдөлгөөн нь зөвхөн илүү тогтвортой, илүү оролцоотой, хүртээмжтэй, ирээдүйг бий болгохыг зорьж байна" хэмээн онцлон дурджээ.
Цахилгаан уралдаан ба тээврийн хэрэгслийн хөгжил
ABB FIA Формула E аварга шалгаруулах уралдаан нь цахилгаан машины технологийн хөгжлийн платформ болсон. Олон улсын автомашины холбооны тайланд дахин боловсруулах боломжтой материалаар хийгдсэн, хамгийн багадаа 20 дахин боловсруулсан GEN4 уралдааны машины нээлтийг тоймлон бичсэн. Формула Е уралдаан нь бүхэлдээ цахилгаан хөдөлгүүртэй нэг хүний суудалтай уралдааны цувралын тэргүүлэгч бөгөөд одоогоор цахилгаан тээврийн хэрэгслийн хурд болон батарейн үр ашгийн хил хязгаарыг тэлэхийн тулд дэвшилтэт Gen4 уралдааны машинуудаа үйлдвэрлэж байна. Энэхүү уралдаан нь логистикийг агаараас далайн тээврээр сольсноор ялгарлыг бууруулж, аварга шалгаруулах тэмцээн нь багууд болон зохион байгуулагчдын дунд тогтвортой байдлын стандартыг хэрэгжүүлсэн. Энэхүү цуврал уралдаан нь зайн технологи, эрчим хүчний менежментийн систем, нөхөн сэргээх тоормосны шийдлийн хөгжлийг харуулдаг. Улмаар эдгээр инноваци нь арилжааны цахилгаан машины инженерчлэл, үйлдвэрлэлийн процесст нэвтэрдэг. Олон улсын автомашины холбооны нь уралдааны тойргоос гадна хэд хэдэн оронд цахилгаан машин нэвтрүүлэх санаачлага, жолоодлогын зан үйлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Эдгээр хүчин чармайлт нь цахилгаан хөдөлгөөнийг дэд бүтцийн хөгжил, олон нийтийн оролцоотой хослуулж байна. Энэ талаар Олон улсын автомашины холбооны Тогтвортой байдал, олон янз байдал, оролцооны хорооны дарга Эндрю Фрейзер "2025 онд бид гишүүн клубүүд, хамт олон, багууд болон бусад оролцогч талуудад өдөр бүр үнэ цэнийг хүргэдэг хүрээгээ бэхжүүлсэн. Олон улсын автомашины холбоо нь байгаль орчны гүйцэтгэлийг хангахаас эхлээд оролцоог нэмэгдүүлэх, карьерын замыг бэхжүүлэх хүртэлх бидний үйлчилдэг бүх салбарт тодорхой үр дүн, үнэ цэнийг бий болгосон" хэмээн онцолжээ.
Нийлүүлэлтийн сүлжээ ба түлшний баталгаажуулалт
Олон улсын автомашины холбооны тайланд нийлүүлэлтийн сүлжээний менежментийг хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах бүрэлдэхүүн хэсэг болгон судалжээ. 2026 оны Формула 1 уралдааны зохицуулалт, зохион байгуулалтад бэлтгэхийн тулд бүх тогтвортой түлшний хүлэмжийн хий ялгарал, гарал үүслийн баталгаажуулалт, нийлүүлэлтийн сүлжээний мөрдөх чадварыг хамарсан баталгаажуулалтын шаардлагыг хангах ёстой аж.
Олон улсын автомашины холбоо 2025 онд DHL компанийг дэлхийн логистикийн түншээр томилсон. DHL компани Европын уралдааны туршид усан боловсруулалттай ургамлын тосоор ажилладаг ачааны машиныг нэвтрүүлж, тайланд дурдсанаар уламжлалт дизельтэй харьцуулахад тээвэртэй холбоотой ялгарлыг дунджаар 83%-иар бууруулсан. Эдгээр худалдан авалтын шийдвэр нь тогтвортой байдлын зорилтуудыг үйл ажиллагааны хүргэлтийн системтэй холбож, энэ хүрээнд гарсан өөрчлөлтүүд нь дэлхийн түвшний арга хэмжээний үйл ажиллагааны шаардлагыг хадгалахын зэрэгцээ логистикийн түншлэл нь тээврийн хүлэмжийн хийн ялгаралд хэрхэн нөлөөлж болохыг харуулж байна. Логистикийн өөрчлөлт нь тээврийн хэрэгслийн түлшний сонголтоос гадна маршрутыг оновчтой болгох, тээврийн нэгдсэн хуваарь, бүс нутгийн түгээлтийн төв зэрэг олон асуудлыг хамарч байна. Энэхүү нэгдсэн арга барил нь тээврийн сүлжээний хүлэмжийн хийн ялгарлын эх үүсвэрийг шийдвэрлэхэд тодорхой үүргийг гүйцэтгэж байна.
Олон улсын автомашины холбооны Хүний нөөц, оролцооны ахлах захирал Алессандра Малхаме " Олон улсын автомашины холбооны хувьд бидний зорилго бол зөвхөн моторт спорт биш юм. Бид үйл ажиллагааныхаа хүрээнд олон янз байдал, оролцоо, хүртээмжийг дэмжин ажилладаг. Манай байгууллага өөрийн арга барилаа бэхжүүлэхийн хэрээр зөвхөн санал санаачилгыг өргөжүүлэхэд биш, харин урт хугацааны, хэмжигдэхүйц нөлөөллийг бий болгоход ихээхэн анхаардаг" гэжээ. Олон улсын автомашины холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний замын зураглал нь нийлүүлэгчийг сонгох, нүүрстөрөгчийг бууруулах төлөвлөгөө, тогтвортой дэд бүтцийн шаардлагыг нэгтгэсэн бөгөөд энэ нь тогтвортой байдлын хүлээлтийг бүх үнэ цэнийн сүлжээгээр өргөжүүлдэг.
Дижитал хэрэгсэл ба үйлдвэрлэлийн процесс
Олон улсын автомашины холбоо нь уралдааны машины загвар зохион бүтээх, зохицуулалтыг боловсруулахад дижитал ихэр технологи, дэвшилтэт симуляцийн хэрэгслийг нэгтгэхийн тулд Siemens компанитай хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн. Эдгээр систем нь инженерүүдэд виртуал орчинд аэродинамик гүйцэтгэл, материалын сонголт, эд ангиудын үр ашгийг турших боломжийг олгож, улмаар бодит прототайп загварын хэрэгцээг бууруулж, байгаль орчны нөлөөллийг бууруулж чадна. Виртуал туршилтын орчин нь бодит үйлдвэрлэл эхлэхээс өмнө өгөгдлийг бий болгож байна.
Дижитал дэд бүтэц нь уламжлалт бодит туршилтын аргуудыг ашиглан боломжгүй байх давтан дизайны процессыг дэмждэг. Инженерүүд материалын хэрэглээг бууруулахын зэрэгцээ богино хугацаанд олон зуун дизайны хувилбарыг харьцуулан үнэлэх боломжтой болжээ. Энэ талаар Олон улсын автомашины холбооны Хөдөлгөөн, тогтвортой байдал, аялал жуулчлалын ерөнхий нарийн бичгийн дарга Виллем Гроеневалд "Моторт спорт, хөдөлгөөн нь илүү тогтвортой ирээдүйг хэлбэршүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх ёстой. 2025 онд Олон улсын автомашины холбоо өөрийн гишүүн клубүүд, аварга шалгаруулах тэмцээн, арга хэмжээнд байгаль орчны асуудлыг түлхүү анхаарч, дэлхийн моторт спорт, хөдөлгөөний экосистем даяар хэмжигдэхүйц арга хэмжээ болгон хувиргахад тусалдаг хүрээ, стандарт, хэрэгслийг бий болгож чадсан" хэмээн өгүүлж байна.
Олон улсын автомашины холбоо McLaren Racing болон Deloitte компаниудтай хамтран F1 конструкторын эргэлтийн гарын авлагыг боловсруулсан. Энэхүү баримт бичигт үйлдвэрлэл дэх материалын эргэлтийг хэмжих стандартчилагдсан аргыг тусгасан байна. Энэ нь байгууллагуудад хог хаягдлыг бууруулах, нөөцийн үр ашгийг дээшлүүлэх, тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл даяар материалын дахин хэрэглээг нэмэгдүүлэхэд тусалдаг. Тойрог эдийн засгийн зарчмуудыг инженерийн процесст нэвтрүүлснээр Олон улсын автомашины холбоо нь моторт спортоос гадна автомашины салбарт өргөн нэвтэрч болох үйлдвэрлэлийн туршлагыг дэмжиж байна.
Эх сурвалж: https://energydigital.com/news/fia-2025-report-tracks-motorsports-clean-energy-transition



