Дэлхийн анхны нүүрстөрөгчийн тэг ялгаралттай нисэх онгоцны буудал

Хятадын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ордос Эжин Хороо олон улсын нисэх онгоцны буудал нь нийт нүүрстөрөгчийн цэвэр ялгаралт “тэг нүүрстөрөгчийн нисэх онгоцны буудал”-ын стандартад хүрснээр дэлхийн анхны ийм нисэх онгоцны буудал боллоо. Тус онгоцны буудал нүүрстөрөгчийн давхар исэлд суурилсан нэгдсэн эрчим хүчний системийг нэвтрүүлснээр халаалт, хөргөлтийн жилийн эрчим хүчний хэрэглээг 60%-иар бууруулжээ. Энэхүү систем нь ногоон эрчим хүчний хангамж, нэгдсэн CO₂ халаалт, хөргөлт, ухаалаг удирдлага гэсэн гурван гол технологид суурилдаг. Эдгээрээс нэгдсэн CO₂ халаалт, хөргөлтийн технологи нь нүүрстөрөгчгүйжүүлэх зорилгод хүрэх онцгой шийдэл юм. Цэвэр эрчим хүч нь тус нисэх онгоцны буудлын эрчим хүчний хэрэглээний 90 гаруй хувийг эзэлж, жилд салхи, нарны эх үүсвэрээс үйлдвэрлэсэн 21 сая гаруй кВт.ц цахилгаан хэрэглэж байна. Халаалт, хөргөлтийн жилийн ашиглалтын зардал 50%-иар бууруулж, жилд 2.6 сая шоо метр байгалийн хий хэмнэж байна. Бээжингийн Их Сургуулийн Ордос Эрчим Хүчний Судалгааны Хүрээлэнгийн боловсруулсан энэхүү систем нь нүүрстөрөгчийн давхар ислийн эрчим хүчний эргэлтийн системд суурилдаг. 2025 оны 3 дугаар сарын 15-нд ашиглалтад орсноос хойш нисэх онгоцны буудлын хийн бойлуур болон фреон суурьтай хөргөлтийн системийг бүрэн сольсон аж.
Эх сурвалж: https://www.ecns.cn/m/cns-wire/2026-07-27/detail-ihfhqwkz8173155.shtml



