Үндсэн агуулга руу очих
ERCHIMNET

2040 он гэхэд цэвэр цахилгаан автомашин Хятадын зах зээлийн 90%-ийг эзэлнэ

ЭрчимНэт портал3 мин уншина
2040 он гэхэд цэвэр цахилгаан автомашин Хятадын зах зээлийн 90%-ийг эзэлнэ

2026 оын 4 дүгээр сарын 11–12-нд Бээжин хотноо болсон Ухаалаг цахилгаан автомашины хөгжлийн форумын үеэр профессор Оуян Мингао (Ouyang Minggao) Хятадын автомашины технологийн хөгжлийн чиг хандлагын талаар мэдэгдэл хийж, plug-in hybrid болон extended-range цахилгаан автомашинууд буурах шатандаа орсон бөгөөд 2040 он гэхэд цэвэр цахилгаан автомашин (BEV, Battery Electric Vehicle) Хятадын зах зээлд үнэмлэхүй давамгай байр суурь эзэлнэ гэж онцолжээ.

Цэвэр цахилгаан автомашины үр ашгийн давуу тал

Профессор Оуян Мингаогийн үзэж байгаагаар цэвэр цахилгаан хөдөлгүүр нь ногоон цахилгааныг ашиглах хамгийн үр ашигтай хэлбэр юм. Тэрээр цахилгаан автомашины үр ашиг нь устөрөгчийн автомашинаас 2 дахин өндөр, синтетик түлштэй дотоод шаталтын хөдөлгүүрээс 4 дахин өндөр гэж тайлбарласан байна. Ийм өндөр үр ашиг нь plug-in hybrid болон extended-range загваруудын бууралтыг урьдчилан тодорхойлсон гэж тэр үзжээ.

Зах зээлийн таамаглал

Профессор Оуян автомашины салбарын ирээдүйн хөгжлийг дараах байдлаар төсөөлжээ. Үүнд:

  • 2030 он. Шинэ эрчим хүчний суудлын автомашины зах зээл 70%-иас давна. Цэвэр цахилгаан ба plug-in hybrid харьцаа нь 7:3 байна.

  • 2035 он. Зах зээлийн эзлэх хувь 80%-иас дээш тогтворжино. Харьцаа = 8:2 байна.

  • 2040 он. Зах зээл 80%+-д хадгалагдана. Цэвэр цахилгаан автомашин 9:1 харьцаагаар давамгайлна.

Түүний хэлснээр “Цэвэр цахилгаан хөдөлгүүр нь технологийн маргааныг бүрэн дуусгаж, Хятадын автомашины салбарыг ‘том’-оос ‘хүчирхэг’ түвшинд хүргэнэ.”

Хатуу төлөвт батарейн талаар болгоомжтой хандахыг зөвлөв

Сүүлийн үед автомашины салбарт хатуу төлөвт батарейн (solid-state battery) талаар ихээхэн сонирхол үүсэж буйтай холбоотойгоор профессор Оуян илүү болгоомжтой байхыг уриалжээ. Түүний хэлснээр бүхэл хатуу төлөвт батарей нь шинжлэх ухааны шийдэгдээгүй асуудлуудтай хэвээр байж, интерфэйсийн химийн урвалууд нь химийн тогтвортой байдал, механик тогтвортой байдал, дулааны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна. Тэрээр 300 Wh/kg энергийн нягтралтай хатуу төлөвт батарей 2030 оны орчимд гарч магадгүй. Гэхдээ компаниуд үүнийг маркетингийн хэрэгсэл болгохоос зайлсхийх хэрэгтэйг анхааруулжээ.

Хятад улс энэ салбарт ахиц гаргаж байна

Хятад улс хатуу төлөвт батарейн хөгжүүлэлтэд томоохон ахиц гаргасан байна.

  • Өнгөрсөн онд шинээр бүртгэгдсэн патентын 44%-ийг Хятад эзэлжээ.

  • Сульфид электролитын үйлдвэрлэлийн хүчин чадал 20,000 тонноос давсан.

  • Үнийн тухайд, 1 тонн нь өмнө нь 20 сая юань байсан бол өдгөө 1 сая юаниас доош болсон. 

Батарейн аюулгүй байдлын хөгжил

Профессор Оуян батарейн аюулгүй байдлын хөгжлийн 3 чухал үе шатыг онцолсон байна. Үүнд:

  • 2014 он. Хятадын Үйлдвэрлэл, мэдээллийн технологийн яамнаас аюулгүй байдлын асуудлаас болж автобусанд ternary battery ашиглахыг зогсоож байв.

  • 2020 он. BYD компанийн lithium iron phosphate “blade battery” технологи нь LFP батарейг суудлын автомашинд ашиглаж болохгүй гэсэн ойлголтыг өөрчилсөн.

  • Удахгүй хэрэгжих шинэ стандарт. Шинэ стандарт нь шатахгүй, дэлбэрэхгүй үзүүлэлт шаарддаг болно.

Автомашины салбарын шинэ бизнес загварууд

Профессор Оуян Хятадын автомашины салбар дараах 5 чиглэлээр өөрчлөгдөж байгааг онцолсон.

  1. Босоо интеграцийн загвар;

  2. Шатахуун + цахилгааны хос стратеги;

  3. Интернэт сэтгэлгээтэй шинэ үйлдвэрлэгчдийн загвар;

  4. Ухаалаг технологид суурилсан хэвтээ интеграц;

  5. Төрийн өмчит үйлдвэрийн шинэчлэл.

Шинэ эрчим хүчний ачааны автомашин

Түүний таамаглалаар шинэ эрчим хүчний ачааны автомашины зах зээл 2030 онд 50%-иас дээш, 2035 онд 60%-иас дээш, 2040 онд 70%-иас дээш болно. Мөн нийт шинэ эрчим хүчний автомашины тоо 2030 онд 100–150 сая, 2035 онд 200–300 сая, 2040 онд 300–380 сая хүрэх төлөвтэй байна.

Ногоон цахилгааны хэрэглээ нэмэгдэнэ

2030 он гэхэд ногоон цахилгааны хэрэглээ 55–60%-д хүрч, 2035 онд 65–70% болно гэж таамаглаж байна. Ингэснээр цахилгаан автомашин нь үнэхээр сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг “шинэ эрчим хүчний автомашин” болно гэж профессор Оуян дүгнэжээ.

Орчуулсан эх сурвалж: https://carnewschina.com/2026/04/11/pure-electric-vehicles-bevs-to-dominate-90-of-market-by-2040-top-chinese-expert-predicts/

Хуваалцах:

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Нэвтэрч сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ