Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний анхны аукцион албан ёсоор эхэллээ

09:00-10:30 цагт: Төсөл-1: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын “Чойр” дэд станцад холбогдох 50 МВт НЦС+ 30 МВт/100 МВт.цаг БХС
11:00-12:30 цагт: Төсөл-2: Булган аймгийн Орхон сумын “Булган” дэд станцад холбогдох 50 МВт НЦС+ 30 МВт/100 МВт.цаг БХС
13:30-15:00 цагт: Төсөл-3: Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Мандал” дэд станцад холбогдох 50 МВт НЦС+ 30 МВт/100 МВт.цаг БХС
15:30-17:00 цагт: Төсөл-4: Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Хархорин” дэд станцад холбогдох 50 МВт НЦС+ 30 МВт/100 МВт.цаг БХС
17:30-19:00 цагт: Төсөл-5: Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Өндөрхаан” дэд станцад холбогдох 20 МВт НЦС+ 15 МВт/40 МВт.цаг БХС
Анхны аукционы үр дүнд нийт 220 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц, 135 МВт/440 МВт.цаг хүчин чадалтай батарей хуримтлуурын систем бүхий эх үүсвэрийн төслүүд хэрэгжинэ.
Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний 5 байршилд төсөл хэрэгжүүлэх эрхийн төлөө нийт 19 оролцогч өрсөлдөж байна. Аукционы ялагч нь цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулах эрхтэй болно. Аукционд шалгараагүй оролцогчдын дэнчинг ажлын 5 өдрийн дотор буцаан олгоно.



