
Монгол Улсын Эрчим хүчний яам нь Говийн бүсэд цахилгаан эрчим хүчийг 99.5 хувийн найдваржилттайгаар, тогтвортойгоор нийлүүлэх тогтворжуулах шийдлүүд бүхий Сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүртэй төслийн “бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч” (Independent Power Producers (IPP))-ийг “Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу өрсөлдөөнт үнийн саналын үндсэн дээр дуудлага худалдааны зарчим (аукцион)-аар сонгон шалгаруулахаар болжээ.
Аукционд бүртгүүлэх оролцогч нь “Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих сонгон шалгаруулалтын журам”-ын 10.7 дахь хэсэгт заасан баримт бичгийг бүрдүүлж, мөн журмын 10.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://energy.gov.mn/contents/view/iid/2167?coll=t хаягаар хандан авна уу.



