Үндсэн агуулга руу очих
ERCHIMNET

Их долоогийн орнуудын эрчим хүчний үйлдвэрлэл

ЭрчимНэт портал2 мин уншина
Их долоогийн орнуудын эрчим хүчний үйлдвэрлэл
2025 онд их долоогийн (G7) орнуудын анх удаа чулуужсан түлшнээс илүү цэвэр эх үүсвэрээс цахилгаан үйлдвэрлэжээ.

Салхи, нарны эрчим хүчний өсөлт их долоогийн (G7) орнуудын эрчим хүчний салбарын ялгарлыг бууруулж байгаа ч АНУ, Японд чулуужсан түлш давамгайлсан хэвээр байна.

G7 орнуудын эрчим хүчний гол үзүүлэлтүүд:

  • Цэвэр цахилгаан эрчим хүчний эзлэх хувь - 50%

  • Нар, салхины эрчим хүчний эзлэх хувь - 19%

  • Чулуужсан түлшнээс гаргаж авсан цахилгааны эзлэх хувь - 50%

  • Нэг хүнд ногдох хэрэглээ дэлхийн дунджаас 2.6x дахин их

  • Нэг хүнд ногдох ялгарал дэлхийн дунджаас 1.9x дахин их

G7 орнууд болох Канад, Франц, Герман, Итали, Япон, Их Британи, АНУ зэрэг улсууд 2025 онд дэлхийн эрчим хүчний салбарын хүлэмжийн хийн ялгарлын 18%-ийг эзэлж байсан нь 2015 онтой харьцуулахад даруй 26%-иар буурсан үзүүлэлт юм.

Нүүрсний үйлдвэрлэл 2015 оноос хойш бараг 2 дахин буурсан нь нүүрсний хуучин цахилгаан станцуудыг хааж, үлдсэн станцуудын ашиглалт буурсныг илтгэж байна. Үүний зэрэгцээ салхи, нарны эрчим хүчний үйлдвэрлэл хурдацтай өссөөр байна. 2015 оноос хойш их долоогийн орнуудын салхи, нарны эрчим хүчний үйлдвэрлэл ойролцоогоор 3 дахин нэмэгдсэн. Эдгээр орнуудын дэлхийн чулуужсан түлшид суурилсан цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, хүлэмжийн хийн ялгаруулалтад эзлэх хувь буурсаар байгаа нь эрчим хүчний системийн бүтцэд өөрчлөлт гарч буйг илтгэж байна. Энэ нь үндсэндээ нарны болон бусад сэргээгдэх эрчим хүчний эрчимтэй өсөлттэй холбоотой бөгөөд эдгээр нь чулуужсан түлшний үйлдвэрлэлийг улам бүр халж байна.

Гэвч чулуужсан түлш их долоогийн орнуудын хамгийн том эрчим хүчний системүүдийн заримд нь чухал үүрэг гүйцэтгэсэн хэвээр байна.Тухайлбал, 2025 онд АНУ цахилгаан эрчим хүчнийхээ талаас илүү хувийг чулуужсан түлшнээс үйлдвэрлэсэн бол Япон улс нийт үйлдвэрлэлийнхээ гуравны хоёрыг чулуужсан түлшнээс гарган авчээ. Үүний үр дүнд их долоогийн орнууд 2025 онд дэлхийн чулуужсан хийн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 37%-ийг бүрдүүлсэн бөгөөд АНУ нь их долоогийн орнуудын хийн эрчим хүчний гарцын 70 орчим хувь, дэлхийн хийн үйлдвэрлэлийн 26%-ийг эзэлж байна.

Ерөнхийдөө сэргээгдэх эрчим хүчний хурдацтай өсөлтийг үл харгалзан чулуужсан түлш их долоогийн орнуудын эрчим хүчний үйлдвэрлэлийн зарим хэсэгт мэдэгдэхүйц хувийг эзэлсэн хэвээр байна.

 

Бэлтгэсэн мэдээллийн эх сурвалж: https://ember-energy.org/countries-and-regions/g7/

Зургийг хиймэл оюунаар бүтээв.

Хуваалцах:

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Нэвтэрч сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ