МУ-ын эрчим хүчний үйлдвэрлэлийн салбараас ялгарах нийт ХХЯ-ын бууралт

Сэргээгдэх эрчим хүчээр болон эрчим хүчний хэмнэлтээр бууруулсан хүлэмжийн хийн ялгарал (ХХЯ)-ын бууралтыг доорх Зураг 2.4-т үзүүлэв. Зургаас харахад 2024 оны түвшинд сэргээгдэх эрчим хүч ашигласнаар ХХЯ-ыг 503.7 мян. т СО2-экв., эрчим хүчний үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлснээр 538.7 мян.т СО2-экв.-аар тус тус бууруулсан байна.

Мөн эрчим хүчний үйлдвэрлэлийн ХХЯ-ын суурь сценарийг ХХЯ-ыг бууруулах сценаритай харьцуулж Зураг 2.5-т үзүүлэв.

2025 оны түвшинд эрчим хүчний үйлдвэрлэлээс ялгарах ХХЯ-ын суурь түвшинг 20,543.9 мян.т СО2-экв. хүрнэ гэж ҮТХН2.0-т төлөвлөсөн ба ХХЯ-ыг 4,323.6 мян.т СО2-экв -аар бууруулж 2025 онд суурь түвшинг 16,220.3 мян.т СО2-экв. хүргэнэ гэж төлөвлөсөн. Гэвч 2024 оны байдлаар ХХЯ-ыг 1,042.4 мян.т СО2-экв.-аар бууруулсан үр дүнтэй байна.
Эх сурвалж: НҮБ, Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын хэрэгжилтийн үнэлгээ. Хураангуй. 2025 он. Тайлантай https://www.undp.org/sites/g/files/zskgke326/files/2025-12/ndc_stocktake_mon.pdf хаягаар хандан танилцана уу.



