
Тусгай зөвшөөрөл эзэмшигч-Хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрмийн зорилго нь Эрчим хүчний тухай хуульд заасан цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчээс /цаашид “Хангагч” гэх/ хэрэглэгчийг цахилгаанаар хангахтай холбогдсон харилцааг зохицуулах, гэрээний нөхцөл, түүнд тавигдах шаардлага, үйлчилгээний түвшин, чанарын үзүүлэлт, төлбөр тооцооны нөхцөлийг тусгасан хэм хэмжээг тодорхойлох зорилготой “Цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм”-ийн шинэчилсэн төсөлд санал авч байна.
Дүрмийн төсөлд нэмэлт оруулах санал, хүсэлтээ 2026 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 7 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Эрчим хүчний зохицуулах хороонд бичгээр ирүүлэх эсвэл info@erc.gov.mn цахим шуудангийн хаягаар ирүүлэх юм байна. Дүрмийн төслийг https://admin.erc.gov.mn/uploads/files/2026/tze-_-_-_-_-_2026_06_05.pdf хаягаар хандан авна уу.



