Үндсэн агуулга руу очих
ERCHIMNET

Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх боломж

ЭрчимНэт портал2 мин уншина
Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх боломж
Хамгийн өндөр боломжит чадалтай дүүргүүдэд Сонгинохайрхан дүүрэг (15005 кВт), Баянзүрх дүүрэг (9855 кВт), Чингэлтэй дүүрэг (7025 кВт), Сүхбаатар дүүрэг (6825 кВт) оржээ.

Дэлхий дахинд хэрэглэгч дээр төвлөрсөн дээврийн нарны цахилгаан станц, жижиг салхин үүсгүүр, батарей хуримтлуур, ухаалаг эрчим хүчний удирдлага зэрэг жижиг эх үүсвэрүүд эрчимтэй хөгжиж байна. Олон улсын эрчим хүчний агентлагаас гаргасан судалгаагаар нарны эрчим хүчний жижиг суурилуулалт сүүлийн жилүүдэд хамгийн хурдацтай өсөж байна. Ялангуяа хот суурин газрын хэрэглэгчид өөрийн хэрэглээг бууруулахаас гадна илүүдэл эрчим хүчээ сүлжээнд нийлүүлэх хандлага нэмэгдэж байна.

Эрчим хүчний сайдын 2026 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн А/42 дугаар тушаалаар Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журмыг баталсан билээ. Энэ журмаар иргэн, ААН сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг түгээх сүлжээнд холбох, нар, салхи зэрэг үүсгүүрээр үйлдвэрлэсэн хэрэглээнээс илүү гарсан цахилгаан эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх боломж, таатай нөхцөл бүрдэж, эрх зүйн орчин нь сайжирч байна.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас 2026 оны 5 дугаар сард гаргасан мэдээллээс үзвэл хэрэглэгч өөрийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс төвийн түгээх сүлжээнд нийлүүлэх боломжтой хүчин чадал дүүрэг бүрд харилцан адилгүй байна. Энэ нь түгээх сүлжээний техникийн нөөц, дэд станцын ачаалал, хэрэглээний төвлөрөл, шугамын хүчин чадалтай холбоотой ажээ.

Хамгийн өндөр боломжит чадалтай дүүргүүдэд Сонгинохайрхан дүүрэг (15005 кВт), Баянзүрх дүүрэг (9855 кВт), Чингэлтэй дүүрэг (7025 кВт), Сүхбаатар дүүрэг (6825 кВт) оржээ. Харин Налайх дүүрэг (1755 кВт), Төв аймаг орчмын холболт (2624 кВт), Баянгол дүүрэг (3375 кВт) хамгийн бага боломжит чадалтай байна.

Мэдээг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн гаргасан мэдээлэл, зургийг ашиглан бэлтгэв.

Хуваалцах:

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Нэвтэрч сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ