Үндсэн агуулга руу очих
ERCHIMNET

Хуучирч буй дэд бүтэц: Хөрөнгийн удирдлага

ЭрчимНэт портал1 мин уншина
Хуучирч буй дэд бүтэц: Хөрөнгийн удирдлага

Ухаалаг сүлжээ (Smart Grid) нь эрчим хүчний компаниудад тоног төхөөрөмж, дэд бүтцийн төлөв байдлыг илүү нарийвчлалтай хянах, нөхцөл байдлын ойлголтыг сайжруулах, шуурхай шийдвэр гаргах мэдээллээр хангах боломжийг олгосноор эрчим хүчний салбарт хөрөнгийн удирдлагын ойлголтыг үндсээр нь өөрчилсөн. Ингэснээр өмнө нь гол төлөв хугацаанд суурилсан, харьцангуй идэвхгүй хандлагатай байсан хөрөнгийн менежментийг илүү идэвхтэй, бодит нөхцөл байдалд суурилсан үнэлгээнд шилжүүлэх болжээ.

Нөхцөл байдалд суурилсан хөрөнгийн удирдлага нь илүү өндөр нарийвчлалтай, эрчим хүчний сүлжээний найдвартай байдлыг сайжруулах, засвар үйлчилгээ, шинэчлэл, солих шийдвэрийг илүү оновчтой болгох зэрэг давуу талуудтай. Гэвч энэхүү “шинэ” хандлага нь өсөн нэмэгдэж буй асуудал, сорилтыг бүрэн шийдвэрлэж чадахгүй хэвээр байна.

Ухаалаг сүлжээ хөгжихийн хэрээр эрчим хүчний дэд бүтцийн стратегийн ач холбогдлыг илүү өргөн хүрээнд авч үзэх, түүнийг хамгийн үр дүнтэй удирдах шаардлага чухлаар тавигдаж байна. Одоогийн байдлаар нөхцөл байдалд суурилсан хөрөнгийн менежмент нь цахилгаан сүлжээний найдвартай байдал, уян хатан байдал, аюулгүй байдал, шинэчлэлийг сайжруулахын тулд эрсдэлийн үнэлгээ, эдийн засгийн үр ашиг, хөрөнгийн засвар үйлчилгээ, шинэчлэл, хөрөнгө оруулалт зэргийг цогцоор нь авч үзэж, чанарын удирдлагын тогтолцооны хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай болжээ. Энэ хандлага нь эрчим хүчний сүлжээний найдвартай байдал, уян хатан чанар, аюулгүй байдал, орчин үеийн шинэчлэлийг бүрэн хангах зорилготой.

 

Бэлтгэсэн мэдээлэл болон зургийн эх сурвалж: https://www.electricity-today.com/overhead-td/aging-infrastructure-how-to-save-aging-assets

Хуваалцах:

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Нэвтэрч сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ