Бодлогын асуудлаар мэргэжлийн холбоод, ТББ-ууд хамтран ажиллана

Эрчим хүчний салбарын мэргэжлийн холбоод, ТББ-ууд бодлогын асуудлаар хамтран ажиллах, үүрэг, оролцоог нэмэгдүүлэх талаарх уулзалт боллоо.
МҮХАҮТ-ын Эрчим хүчний зөвлөлтэй хамтран 2026 оны 4 дүгээр сарын 16-нд зохион байгуулсан уулзалтад эрчим хүчний салбарын мэргэжлийн холбоод болон ТББ-уудын төлөөлөл оролцож, салбарын сайдтай уулзаж, санал солилцлоо. Уг уулзалтаар талууд дараах бодлогын асуудлаар хамтран ажиллахаар ярилцлаа. Үүнд:
Хууль, эрх зүйн орчны шаардлагатай шинэчлэл хийх;
Салбарын мастер төлөвлөгөө, бүтээмжийн дүн шинжилгээнд хамтран ажиллах;
Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх ;замаар төрийн ачааллыг бууруулах;
Чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, хувийн хэвшлийн орон зайг тэлэх;
Үнэ тарифын бодлогод мэргэжлийн холбоодын байр суурийг тусгах;
Салбарын хүний нөөцийн хомсдлыг арилгахад арга хэмжээ авах;
Ажиллагсдын цалин хангамж, нийгмийн баталгааг сайжруулах;
Технологийн шинэчлэл хийх;
ТӨХК-иудын засаглал, хувьчлалыг эрчимжүүлэх.
Зургийг хиймэл оюунаар үүсгэв.
