Үндсэн агуулга руу очих
ERCHIMNET

“ЗЭС-ОЮУ” ил хуваарилах байгууламжийг ашиглалтад орууллаа

ЭрчимНэт портал1 мин уншина
“ЗЭС-ОЮУ” ил хуваарилах байгууламжийг ашиглалтад орууллаа
Энэхүү иж бүрэн байгууламж нь Оюутолгойн уурхайн цахилгаан хангамжийг Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системтэй холбох дэд бүтэц юм.

Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх, өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахад дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой “Зэс-Оюу” 220 кВ-ын ил хуваарилах байгууламжийг 2026 оны 08 дугаар сарын 03-нд Өмнөговь аймаг дахь Оюутолгойн уурхайн цогцолборт ашиглалтад орууллаа. “Оюутолгой” компанийн хөрөнгө оруулалтаар барьсан эл байгууламж нь Монгол Улсын төвийн эрчим хүчний системийг Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ы эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд залган ажиллах техникийн боломж бүрдүүлж буй. Ингэснээр өвлийн оргил ачааллын үед 80 МВт хүртэлх цахилгааныг ӨМӨЗО-оос нэмж импортлон, өмнөд бүсийн зарим хэрэглэгчийг хангаснаар төвийн бүсийн эрчим хүчний системийн ачаалал буурна. 220 кВ-ын зургаан оруулгатай, 3 км урт цахилгаан дамжуулах агаарын шугамын хамт барьсан энэхүү иж бүрэн байгууламж нь Оюутолгойн уурхайн цахилгаан хангамжийг Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системтэй холбох дэд бүтэц юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://energy.gov.mn/post/177529 хаягаар хандан авна уу.

Хуваалцах:

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Нэвтэрч сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ