
УБЦТС ТӨХК-иас 5 дугаар сарын 04-08-ны өдрүүдэд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ухаалаг, аюулгүй цахилгаан хэрэглээ” өдөрлөгийг зохион байгуулна. Уг өдөрлөг нь хэрэглэгчдийн эзэмшлийн цахилгаан хангамжийн шугам, тоноглолын ашиглалтын аюулгүй байдлыг хангуулж, эрсдэлийг бууруулах зорилготой. Өдөрлөгийн үеэр дараах ажил, үйлчилгээг үзүүлэх аж. Үүнд:
Хэрэглэгчийн гадна цахилгаан хангамжийн аюулгүй байдалд үзлэг хийх;
220В-ын оруулгын кабель утас болон автомат солих айл өрх хэрэглэгчийн ажлын захиалгыг хүлээн авч, үнэ төлбөргүй хийж гүйцэтгэх;
Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ болон хэрэглэгчийн эзэмшлийн цахилгааны дэд өртөө, шугам тоноглолд үзлэг хийх ажил үйлчилгээний гэрээ байгуулах, сунгах, мэдээлэл шинэчлэх (явуулын цэгүүдээр);
Ухаалаг тоолуурын ажиллагаа, цахилгааны үнэ тариф, төлбөр тооцоолол, хэмнэлттэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгөх (явуулын цэгүүдээр);
Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх хүсэлтэй хэрэглэгчдэд мэдээлэл, зөвлөгөө өгах (явуулын цэгүүдээр);
Амьжиргааны түвшнээс доогуур орлоготой, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх бүхий харьяа нутаг дэвсгэрийн Засаг захиргааны нэгжээс сонгогдсон айл өрхийн гадна оруулгын утас, гэр доторх цахилгаан холболтыг үнэ төлбөргүй шинэчлэх;
Хөдөлгөөнт машин механизмаар үйлчилгээ үзүүлдэг жолооч, ачигч нарт цахилгаан дамжуулах агаарын болон кабель шугамын ойр орчимд ачаа өргөх, газар өрөмдөх, ухах болон хөдөлгөөнт механизмаар ажил гүйцэтгэх үед мөрдөх аюулгүй ажиллагааны зааварчилгаа, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх.




