Үндсэн агуулга руу очих
ERCHIMNET

МУ-ын эрчим хүчний салбарын мэдээллийн нээлттэй систем

ЭрчимНэт портал1 мин уншина
МУ-ын эрчим хүчний салбарын мэдээллийн нээлттэй систем
Монгол Улсын эрчим хүчний системийн ачаалал, цахилгааны хэрэглээг хугацааны бодит горимд харах боломжтой боллоо.

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн #Чөлөөлье аяны хүрээнд эрчим хүчний салбарын мэдлэг, мэдээллийг олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй хүргэх ажлын нэг хэсэг болгон Эрчим хүчний салбарын нээлттэй мэдээллийн дашбоард системийг ашиглах боломж бүрдүүллээ.

Энэхүү системээс:

  • Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний бодит цагийн мэдээлэл

  • Эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд

  • Гадаадын зээл, тусламж болон хөрөнгө оруулалтын мэдээлэл

  • Салбарын статистик үзүүлэлтүүдийг ойлгомжтой график, дүрслэлээр авах боломжтой.

Уг системд https://dashboard.energy.mn/ хаягаар хандаж, Монгол Улсын эрчим хүчний системийн ачаалал, цахилгааны хэрэглээг хугацааны бодит горимд харах төдийгүй эрчим хүчний салбарын гадаадын болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын төслүүд, төр-хувийн хэвшлийн төслүүдийн талаарх багц мэдээллийг авах боломжтой боллоо.

Хуваалцах:

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Нэвтэрч сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ