Үндсэн агуулга руу очих
ERCHIMNET

Цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн бүтэц, өсөлт (2020–2024)

ЭрчимНэт портал2 мин уншина
Цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн бүтэц, өсөлт (2020–2024)
Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан “Эрчим хүчний статистик үзүүлэлтүүд 2024” тайлангийн үзүүлэлтүүд.

Цахилгаан эрчим хүчний салбарын төлөвлөлт, бодлого боловсруулахад хэрэглэгчдийн тоо, бүтэц, бүсийн хуваарилалтын шинжилгээ чухал ач холбогдолтой. Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан “Эрчим хүчний статистик үзүүлэлтүүд 2024” тайланд Монгол Улсын 2020–2024 оны цахилгаан эрчим хүч (ЦЭХ)-ний хэрэглэгчдийн өсөлт, бүсийн ялгаа, хэрэглэгчийн ангиллыг дараах байдлаар тодорхойлжээ.

Сүүлийн 5 жилийн хугацаанд хэрэглэгчдийн тоо тогтвортой өссөн байна. Тухайлбал, 2020 онд 737,397, 2021 онд 752,205, 2022 онд 812,110, 2023 онд 871,089, 2024 онд 888,180 буюу 2020–2024 онд нийт өсөлт ойролцоогоор 150 мянга гаруй хэрэглэгч байна.

Бүс нутгаар өсөлтийн бүтцийг авч үзвэл 2024 оны байдлаар Төвийн бүсийн нэгдсэн сүлжээ (ТБНС) нь 743,111 (83.7%), Баруун бүсийн эрчим хүчний сүлжээ (ББЭХС) нь 56,313 (6.3%), Дорнод бүсийн эрчим хүчний сүлжээ (ДБЭХС) нь 35,182 (4.0%), Алтай-Улиастайн эрчим хүчний сүлжээ (АУЭХС) нь 28,720 (3.2%), Өмнөд бүсийн эрчим хүчний сүлжээ (ӨБЭХС) нь 24,854 (2.8%) байгаа бөгөөд үүнээс харахад хэрэглэгчдийн дийлэнх нь төвийн бүсэд төвлөрсөн, бусад бүсүүд харьцангуй бага хувь эзэлж байна.

Хэрэглэгчийн ангиллын тухайд 2024 оны байдлаар гэр хороолол 46.3%, орон сууц 44.8%, ААНБ 8.9% байна. Үүнээс харахад гэр хорооллын хэрэглээ хамгийн өндөр төдийгүй орон сууцтай бараг тэнцүү түвшинд байгаа бол аж ахуйн нэгжийн эзлэх хувь харьцангуй бага байна. Бүх бүсэд айл өрхийн хэрэглэгч давамгайлж байна.

ТБНС нь нийт хэрэглэгчдийн 80 гаруй хувийг бүрдүүлж байгаа нь Улаанбаатар болон төвийн бүсийн хүн амын төвлөрөлтэй холбоотой. Баруун, зүүн, өмнөд бүсүүдийн хэрэглэгчийн тоо бага байгаа нь дэд бүтэц, хүн амын нягтаршилтай холбоотой. Иймд цаашид гэр хорооллын эрчим хүчний хэрэглээг оновчлох, бүсийн тэнцвэрийг сайжруулах, дэд бүтцийг өргөтгөх шаардлагатай.

Эрчимнэтээс Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан “Эрчим хүчний статистик үзүүлэлтүүд 2024” тайланг ашиглан бэлтгэв. Дэлгэрэнгүйг https://online.fliphtml5.com/seigx/bmpe/#p=32 хаягаар хандан авна уу.

Зургийн эх сурвалж: https://zarig.mn/199n

Хуваалцах:

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Нэвтэрч сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ