Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх эрчим хүчний төслийг урьдчилан зарлалаа

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 220 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Агро-сити" эдийн засгийн тусгай бүс байгуулагдаж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 26/28 дугаар тогтоолоор баталсан "Нийслэлд түншлэлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалт"-ын хүрээнд "Агро-сити" эдийн засгийн тусгай бүсийн эрчим хүчний эх үүсвэр, дэд бүтцийг байгуулах төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн билээ. Иймд төслийн талаар мэдээлэл хүргэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдын сонирхлыг тандан судлах, төсөл хэрэгжүүлэх боломжтой түншүүдийг тодорхойлох зорилгоор урьдчилсан зарыг гаргажээ. Төслийг хэрэгжүүлснээр эдийн засгийн тусгай бүсийн бүтээн байгуулалт, хүнсний үйлдвэрлэлийн тогтвортой үйл ажиллагаа, хөгжүүлэлтийг сэргээгдэх эрчим хүчээр хангах, эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх, тасралтгүй ажиллагааг дэмжсэнээр дотооддоо хүнсний ногоо болон нарийн ногоог тариалж, нийслэлийн хэрэгцээг хангах, ажлын байр нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах ач холбогдолтой юм.
Төсөл хэрэгжүүлэх сонирхолтой байгууллага саналаа 2026 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл "Агро-сити" эдийн засгийн тусгай бүсийн Захирагчийн ажлын алба, "Улаанбаатар түншлэл төв" ХХК-д ирүүлэх аж.
Газрын байршил: https://maps.app.goo.gl/iHvjZTUnxbjGPBwu6 , 48°09'26.35"N 106°41'06.22"E
НИТХ-ын 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 26/28 дугаар “Төр хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад нэмэлт оруулах тухай тогтоол” https://khural.ulaanbaatar.mn/law
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль тогтоомж: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16532629445571, https://legalinfo.mn/mn/detail?lawId=17355924694351
Мэдээлэл авах хаяг, холбоос:
“Агро-сити” эдийн засгийн тусгай бүсийн Захирагчийн ажлын алба. Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 8-р хороо, Сити Тауэр, 8 давхар, 802 тоот. Утас: +976-70004737. Цахим шуудан: agro_city@ulaanbaatar.mn. Веб сайт: www.agrocity.gov.mn
“Улаанбаатар түншлэл төв” ХХК: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу 1, Амарын гудамж 2, Соёлын төв өргөө Б корпус, 303 тоот. Утас: +976 70110071. Цахим шуудан: ppp@ulaanbaatar.mn



