Үндсэн агуулга руу очих
ERCHIMNET

Сумдын тархмал нарны цахилгаан үүсгүүр, батарей хуримтлуурын хосолмол системийн төслийн аукцион

ЭрчимНэт портал2 мин уншина
Сумдын тархмал нарны цахилгаан үүсгүүр, батарей хуримтлуурын хосолмол системийн төслийн аукцион

Монгол Улсын Эрчим хүчний яам нь сумдын цахилгаан түгээх сүлжээний цахилгаан эрчмийн чанар (Хүчдэлийн хазайлтыг зөвшөөрөгдөх хэмжээнд байлгах)-ыг сайжруулах, цахилгаан эрчмийн  алдагдлыг бууруулах,  цахилгаан хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлэх, хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний тасалдалтыг бууруулах зорилгоор Тархмал нар, батарейн хосолмол систем бүхий төслүүдийг Аукционоор сонгон шалгаруулахаар төлөвлөж байна.

Аукционд зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй дотоодын хуулийн этгээдүүд сонирхол илэрхийлэх хүсэлт ирүүлнэ. Энэхүү төсөлд эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барьж байгуулах, ашиглах туршлагатай хувийн хэвшлийн байгууллагууд сонирхол илэрхийлэхийг урьж байна.

Дараах багц төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:

  • Багц I – Хангайн бүсийн нийт 8 суманд 16 МВт-ын нийлбэр чадалтай нарны цахилгаан үүсгүүр,  8 МВт / 16 МВт.цаг батарей хуримтлуурын систем, нийт 4 байрлалд 0.5 МВт-аас багагүй нийлбэр чадалтай тогтмол гүйдлийн хурдан цэнэглэгч станц (EV);

  • Багц II – Хойд бүсийн нийт 5 суманд 12 МВт нийлбэр чадалтай нарны цахилгаан үүсгүүр,  5 МВт / 12 МВт.цаг батарей хуримтлуурын систем, нийт 4 байрлалд 0.5 МВт-аас багагүй нийлбэр чадалтай тогтмол гүйдлийн хурдан цэнэглэгч станц (EV);

  • Багц III – Баруун бүсийн нийт 8 суманд 16 МВт нийлбэр чадалтай нарны цахилгаан үүсгүүр,  7.5 МВт / 16 МВт.цаг батарей хуримтлуурын систем, нийт 4 байрлалд 0.5 МВт-аас багагүй нийлбэр чадалтай тогтмол гүйдлийн хурдан цэнэглэгч станц (EV).

Эдгээр төслүүдэд нарны цахилгаан үүсгүүр, батарей хуримтлуурын систем, нэгдсэн хяналт, удирдлага болон хамгаалалтын систем, сүлжээний холболтын байгууламжууд орно.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://energy.gov.mn/post/176853 хаягаар хандан авна уу.

Хуваалцах:

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Нэвтэрч сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ