Үндсэн агуулга руу очих
ERCHIMNET

Сэргээгдэх эрчим хүчний төслийн өрсөлдөөнт сонгон шалгаруулалт

ЭрчимНэт портал1 мин уншина
Сэргээгдэх эрчим хүчний төслийн өрсөлдөөнт сонгон шалгаруулалт
Үндэсний компаниуд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих хүрээнд Монгол Улсын Засгийн газар сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарлалаа.

Үндэсний компаниуд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих хүрээнд Монгол Улсын Засгийн газар сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарлалаа. Энэ хүрээнд 5 аймгийн байршилд нийт 220 МВт нарны станц, 440 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын систем бүхий төслүүдийг хувийн хэвшлүүд хэрэгжүүлэх юм. Үүнд:

  • Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум 50 МВт нарны станц, 30 МВт/100 МВт.ц батарей хуримтлуур

  • Дундговь аймаг, Сайнцагаан сум 50 МВт нарны станц, 30 МВт/100 МВт.ц батарей хуримтлуур

  • Булган аймаг, Орхон сум 50 МВт нарны станц, 30 МВт /100 МВт.ц батарей хуримтлуур

  • Хэнтий аймаг, Хэрлэн сум 20 МВт нарны станц, 15 МВт/40 МВт.ц батарей хуримтлуур

  • Өвөрхангай аймаг, Хархорин сум 50 МВт нарны станц, 30 МВт/100 МВт.ц батарей хуримтлуур багтаж байгаа юм.

Эдгээр төсөлд нарны цахилгаан станц, батарей хуримтлуурийн систем, мөн дэд станцад холбогдох бүх дагалдах дэд бүтэц багтана. Таван аймагт хэрэгжих сэргээгдэх эрчим хүчний төслийн гүйцэтгэгчдийг 7 дугаар сарын 1 гэхэд сонгон шалгаруулсан байна.

Сонгон шалгаруулалтын урилгыг дараах хаягаар хандан авна уу:

https://energy.gov.mn/post/174968?fbclid=IwY2xjawRww1NleHRuA2FlbQIxMABicmlkETFaTUdWRmc5UzhxUm5JMXhNc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHtITnSOprdOIZW9iAROkh5yWjuhLs9nOulGO9zxY6z_Y4TuPAdAoQGZDneMN_aem_hu2cJ2dDRC9U8D7Dgne_jQ

Хуваалцах:

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Нэвтэрч сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ