"Нарны илч" төслийн II ээлжийн хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, НҮБХХ хамтран БНХАУ-ын Олон улсын хөгжил хамтын ажиллагааны үндэсний агентлагийн /CIDCA/ санхүүжилтээр хэрэгжүүлж буй айл өрхийн хэрэглээнд нарны сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх, агаар орчны бохирдлыг бууруулах "Нарны илч" төслийн хоёрдугаар ээлжийн хөтөлбөрийн өрхийн бүртгэл явагдаж байна.
Төсөлд хамрагдах өрхүүдэд дараах шаардлагыг хангасан байх хэрэгтэй. Үүнд:
• Чингэлтэй дүүргийн харьяат оршин суугч байх;
• Тухайн хаяг дээрээ 5-аас дээш жил амьдарсан байх;
• Монгол гэрийн хэмжээ 5 хананаас хэтрэхгүй байх;
• Гэрээ дулаалсан байх;
• Хашаа, сууц нь нарны тусгал сайтай байршилд байх;
• Төсөлд хамрагдах чин хүсэлтэй, суурилуулалтын өмнөх болон дараах сургалт, судалгаанд бүрэн хамрагдах боломжтой байх;
• Нарны хавтан суурилуулах 3х3 метрийн талбайтай байх гэсэн шаардлагыг тавьж байна.
Төсөлд хамрагдах хүсэлтэй иргэд төслийн өрхийн сонголт болон cургалт дээр төвлөрөн ажиллаж буй "Агаарын харуул" НҮТББ-ын холбогдох сувгуудаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Утас: 86808695, 85021920
Цахим шуудан: energy@breathemongolia.org



