Нарны эрчим хүчээр ажиллах ус өргөх шийдлийг амжилттай хэрэгжүүлжээ

Говьсүмбэр аймгийн Баянтал суманд цахилгаан шугамаас үл хамааран нарны цэвэр эрчим хүчээр ус татах найдвартай шийдлийг нэвтрүүлж, өдөр тутмын хэрэглээнд тогтвортой, үр ашигтай системийг ашиглах боломжтой болжээ. Энэхүү цэвэр эрчим хүчний шийдэл нь 620Вт хүчин чадалтай 8 ширхэг хоёр талаас эрчим олборлох нарны хавтан, 114 метрийн гүнээс ус татах 3000Вт чадалтай өндөр хурдны гүний насос, суурийн хийц, хуваарилах самбар, кабель шугам, түвшний мэдрэгч, газардуулгын систем зэрэг шаардлагатай иж бүрэн тоноглол бүхий систем юм. Систем нь 175 метрийн гүнээс 1 цагт 3 тонн ус өргөх хүчин чадалтай, AC/DC автомат контроллертой. Цахилгаангүй бүсэд найдвартай ажиллах боломжтой, байгальд ээлтэй, түлш шатахуун шаардлагагүй энэхүү систем нь алслагдсан бүсийн усан хангамжийг тогтвортой шийдвэрлэх, ашиглалтын зардлыг бууруулах, ногоон хөгжлийг дэмжих, орон нутгийн иргэд, малчдын хэрэгцээнд нийцсэн найдвартай шийдэл болж байна. Ийнхүү алслагдсан бүс нутагт байгальд ээлтэй, ухаалаг, урт хугацаанд өгөөжтэй инженерийн шийдэл хэрэгжүүлж буй нь сайшаалтай.
Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нарны өргүүрийн энэхүү системийн нийлүүлэлт, угсралт, туршилт тохируулгын ажлыг Рентек ХХК гүйцэтгэжээ. Дашрамд дурдахад тус компани нь 330 суманд 330 нарны цахилгаан эх үүсвэр нэвтрүүлэх зорилготой ажилладаг аж.



