Үндсэн агуулга руу очих
ERCHIMNET

Байдрагийн усан цахилгаан станцын төсөл

ЭрчимНэт портал1 мин уншина
Байдрагийн усан цахилгаан станцын төсөл

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 5 дугаар сарын 20-ны ээлжит хуралдаанаар “Байдрагийн усан цахилгаан станц төсөл”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Баянхонгор аймгийн Бууцагаан, Бөмбөгөр сумдын хилийн зааг нутагт барих Байдрагийн усан цахилгаан станц (УЦС) нь 30 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай байх юм. Байдраг голын урсцад тохируулга хийж, УЦС-ыг барих бүтээн байгуулалтын ажлыг 2026-2030 онд гүйцэтгэх, 2030-2055 онд ашиглалт болон урсгал засвар үйлчилгээг хийж хүлээлгэн өгөх нөхцөлөөр 25 жилийн хугацаатай төлөвлөжээ. УЦС-аас жилд 58.9 сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэнэ хэмээн тооцож, уг станцыг ашиглалтад оруулснаар Баянхонгор, Өвөрхангай аймгийн болон сумдын төвийн эрчим хүчний хэрэгцээг найдвартай хангах, мөн төвийн бүсийн эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал болон эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх боломж бүрдүүлэх, оргил ачааллын болон ослын үед горим тохируулгын үүрэгтэй оролцох бөгөөд импортыг бууруулах ач холбогдолтой юм.

Дашрамд дурдахад Байдраг гол нь Хангайн өмнөд уулсын нарийхан хавцал дундуур урсдаг гол юм. Голын нийт урт нь Бөөнцагаан хүртэл 295 км, Адгийн цагаан нуур хүртэл 310 км урсдаг. Уг голын эхэнд баруун гар талаас Загийн гол (80 км), зүүн гар талаас Өлзийтийн гол (135 км) зэрэг 99 гол горхи цутгадаг онцлогтой.

 

Зургийг https://inet.mn/index.php?newsid=5937

Хуваалцах:

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Нэвтэрч сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ