Үндсэн агуулга руу очих
ERCHIMNET

5 аймагт нарны станц барихаар шалгарсан компаниуд

ЭрчимНэт портал1 мин уншина
5 аймагт нарны станц барихаар шалгарсан компаниуд

2026 оны 6 дугаар сарын 18-нд Говьсүмбэр, Булган, Дундговь, Өвөрхангай, Хэнтий гэсэн 5 аймагт Нарны цахилгаан станц, Батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлэх 5 компанийг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонголоо. Эрчим хүчний салбарын түүхэнд шинэ хуудас нээж, анх ил тод, нээлттэй зохион байгуулсан сонгон шалгаруулалтад төсөл хэрэгжүүлэх эрхийн төлөө 19 оролцогч өрсөлдөж, хамгийн бага үнэ хэлсэн дараах 3 компани, 2 түншлэл шалгарав. Үүнд:

  1. Хэнтий аймаг, Хэрлэн: 20 МВт нарны станц, 15 МВт/40 МВт.цаг батарей хуримтлуур. Ар Жей И Монголиа ХХК, Runxin Capital Holdings Co.,Ltd компанийн түншлэл - 7.8 ам.цент/КВт.цаг

  2. Өвөрхангай аймаг, Хархорин: 50 МВт нарны станц, 30 МВт/100 МВт.цаг батарей хуримтлуур. Монхорус Интернэшнл компани - 5.75 ам.цент/КВт.цаг

  3. Дундговь аймаг, Сайнцагаан: 50 МВт нарны станц, 30 МВт/100 МВт.цаг батарей хуримтлуур. Смарт Найчурал Энержи компани - 4.85 ам.цент/КВт.цаг

  4. Булган аймаг, Орхон: 50 МВт нарны станц, 30 МВт/100 МВт.цаг батарей хуримтлуур. Магнус Сентурион констракшн-ZHEJIANG CHINT NEW ENERGY DEVELOPMENT Co.,Ltd - 5.95 ам.цент/КВт.цаг

  5. Говьсүмбэр аймаг, Сүмбэр: 50 МВт нарны станц, 30 МВт/100 МВт.цаг батарей хуримтлуур. Алхана трэйд компани - 6.65 ам.цент/КВт.цаг

Хуваалцах:

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Нэвтэрч сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ