Үндсэн агуулга руу очих
ERCHIMNET

Европын Холбоо цахилгаан эрчим хүчний шилжилтийг амжилттай хийж байна

ЭрчимНэт портал2 мин уншина
Европын Холбоо цахилгаан эрчим хүчний шилжилтийг амжилттай хийж байна
2025 онд Европын Холбооны цахилгаан эрчим хүчний 71%-ийг бага нүүрстөрөгчийн эх үүсвэрээс үйлдвэрлэжээ.

Европын Холбооны цахилгаан эрчим хүчний шилжилт 2025 онд томоохон амжилтад хүрч, салхи, нарны эрчим хүч нь чулуужсан түлшнээс илүү их эрчим хүч үйлдвэрлэжээ. 2025 онд Европын Холбооны цахилгаан эрчим хүчний 71%-ийг бага нүүрстөрөгчийн эх үүсвэрээс үйлдвэрлэжээ.

Европын Холбооны эрчим хүчний үндсэн үзүүлэлт:

  • Цэвэр эх үүсвэрээс цахилгаан эрчим хүчний эзлэх хувь - 71%

  • Салхи, нарны эрчим хүчний эзлэх хувь - 30%

  • Чулуужсан түлшнээс цахилгаан эрчим хүчний эзлэх хувь - 29%

Европын Холбоо салхи, нарны эрчим хүчний салбарт тэргүүлж, 2025 онд цахилгаан эрчим хүчний 30%-д хүрсэн нь чулуужсан эрчим хүчнээс (29%) анх удаа таван жилийн өмнөх 20%-иас өссөн үзүүлэлт юм. Европын Холбооны цэвэр цахилгаан эрчим хүчний хамгийн том эх үүсвэр нь цөмийн эрчим хүч юм (2025 онд цахилгаан эрчим хүчний 23%).

Европын Холбооны эрчим хүчний салбарын нүүрстөрөгчийн ялгаруулалт сүүлийн 20 жилийн хугацаанд 50%-иар буурсан нь салхи, нарны эрчим хүчний өсөлт нь чулуужсан түлшээр үйлдвэрлэдэг цахилгааныг орлож эхэлсэнтэй холбоотой. Нүүрстөрөгчийн ялгаруулалт  Европын Холбооны салхи, нарны эрчим хүчний өсөлт нь ялгарлыг бууруулахаас гадна уур амьсгал, эрчим хүчний тэргүүлэх бодлого болох Европын ногоон хэлэлцээрийн хүрээнд хэрэгжсэн салхи, нарны эрчим хүчний өргөтгөл нь чулуужсан түлшний импортын зардлыг бууруулж, эрчим хүчний аюулгүй байдлыг нэмэгдүүлсэн зэрэг үр өгөөжийг өгчээ. Түүнчлэн Европын Холбоонд нүүрсээр үйлдвэрлэдэг эрчим хүч буурч, 2025 онд нүүрсний цахилгаан эрчим хүч нийт үйлдвэрлэлийн ердөө 9.2%-ийг эзэлсэн нь түүхэн хамгийн доод үзүүлэлт болжээ. Харин 10 жилийн өмнө нүүрс нь Европын холбооны нийт цахилгаан үйлдвэрлэлийн бараг дөрөвний нэг буюу 24.6%-ийг бүрдүүлж байв.

Нүүрсний уурхайн метан нь Европын Холбооны хамгийн том чулуужсан түлшний метан ялгаруулагч бөгөөд метаныг бууруулах хамгийн боломжтой чиглэлүүдийн нэг юм. 2024 оны 6 дугаар сарын 13-нд батлагдсан Европын Холбооны метан зохицуулалтад идэвхтэй, хаагдсан, орхигдсон нүүрсний уурхайгаас ялгарах метаныг хатуу хянах, бууруулахыг шаардлагыг тавьжээ. Энэ нь дэлхийд анх удаа хэрэгжиж буй метаны иж бүрэн зохицуулалт юм. Европын Холбооны цахилгаан үйлдвэрлэл нь импортын хийнээс ихээхэн хамааралтай хэвээр байгаа бөгөөд 2025 онд өндөр өртөгтэй хийн эрчим хүч нь Европын Холбооны нийт цахилгаан эрчим хүчний 17%-ийг эзэлж байна. Гэвч батарей хадгалалтын төслүүд эрчимтэй хэрэгжиж, эрчим хүчний сүлжээ сайжирч, эрэлтийн уян хатан байдал нэмэгдсэнээр өндөр өртөгтэй хийн хэрэглээг бууруулах боломжтой гэж үзэж байна.  

Бэлтгэсэн мэдээллийн эх сурвалж: https://ember-energy.org/countries-and-regions/european-union/

Хуваалцах:

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Нэвтэрч сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ