Үндсэн агуулга руу очих
ERCHIMNET

Европ тивийн эрчим хүчний үйлдвэрлэл

ЭрчимНэт портал3 мин уншина
Европ тивийн эрчим хүчний үйлдвэрлэл
Өнгөрөгч онд Европ тив цахилгаан эрчим хүчний 61%-ийг цэвэр эх үүсвэрээс үйлдвэрлэжээ.

Европт цэвэр эрчим хүч рүү шилжих үйл явц үргэлжилж байгаа ч улс орнуудын ахиц харилцан адилгүй байна.

Европ тивийн эрчим хүчний гол үзүүлэлтүүд:

  • Нэг хүнд ногдох хэрэглээ дэлхийн дунджаас 1.6x дахин их

  • Цэвэр эх үүсвэрээс гаргаж авсан цахилгааны эзлэх хувь - 61%

  • Нар, салхины эрчим хүчнээс гаргаж авсан цахилгааны эзлэх хувь - 21%

  • Чулуужсан түлшнээс гаргаж авсан цахилгааны эзлэх хувь - 39%

  • Нэг хүнд ногдох ялгарал дэлхийн дунджаас 1x дахин их

Өнгөрөгч онд Европ тив цахилгаан эрчим хүчний 61%-ийг цэвэр эх үүсвэрээс үйлдвэрлэсэн нь дэлхийн дундаж болох 43%-иас давсан үзүүлэлт юм.

Европын ихэнх хэсэгт чулуужсан түлшний хэрэглээ буурч, цахилгаан эрчим хүчний 61%-ийг цэвэр эрчим хүчнээс, тухайлбал, цөмийн эрчим хүчнээс 20%, усан цахилгаан станцаас 16%, хурдацтай өсөн нэмэгдэж буй салхи, нарны эрчим хүчнээс 21%-ийг тус тус гаргажээ.

Дэлхийд нар, салхины эрчим хүчний хамгийн өндөр хувийг эзэлдэг орнууд бараг бүгд Европт байдаг. Тухайлбал, нарны эрчим хүчний эзлэх хувиар дэлхийд эхний аравт ордог орнуудын 9 нь байдаг. Энэ нь салхины эрчим хүчний хувьд мөн адил байдаг. Жишээлбэл, Унгар улс эрчим хүчнийхээ 27%-ийг нарны эрчим хүчээр, Дани улс 58%-ийг салхины эрчим хүчээр үйлдвэрлэдэг нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт юм. Нүүрснээс гаргаж авсан цахилгаан эрчим хүч 2015 оноос хойш 42%-иар буурч, өдгөө цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн ердөө 13%-ийг эзэлж байгаа бөгөөд үүнийг голчлон салхи, нарны эрчим хүч орлож байна. Ерөнхийдөө чулуужсан түлш нь одоогийн байдлаар цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 39%-ийг эзэлж байна. Европ нь дэлхийн эрчим хүчний ялгаруулалтын 10%-ийг эзэлдэг нь 20 жилийн өмнөх 21%-тай харьцуулахад буурсан үзүүлэлт бөгөөд хамгийн их бохирдуулагч орнууд болох ОХУ, Турк, Герман, Польш, Итали улсууд эдгээр ялгаруулалтын гуравны хоёроос илүү хувийг эзэлдэг.

Европын ихэнх орнууд чулуужсан түлш импортлогчид бөгөөд улам бүр нэмэгдэж буй чулуужсан түлшний үнийн огцом өсөлтөд ихээр өртдөг. Энэ нь зарим орнуудыг эрчим хүчний аюулгүй байдал, өрсөлдөх чадварын үүднээс хий, газрын тосноос татгалзах шилжилтийг хурдасгахад түлхэц болж, улмаар цэвэр технологиуд, ялангуяа нарны эрчим хүчний салбар, цахилгаан тээврийн хэрэгслийн зах зээл хурдацтай хөгжиж байгааг харуулж байна.

Цэвэр эрчим хүч нь найдвартай, зардал багатай болох нь батлагдсан тул ерөнхийдөө тус тивийн эрчим хүчний салбарын зорилт ижил, эрэлт хэрэгцээ өндөр байна. Европын их долоогийн гишүүд болох Итали, Их Британи, Франц, Герман улсууд 2035 он гэхэд эрчим хүчний салбарт үндсэндээ нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах амлалт өгсөн бол Австри, Бельги, Люксембург, Нидерланд, Швейцарь зэрэг улсууд ч энэхүү амлалтад нэгдсэн байна. Их Британи улс 2030 он гэхэд (95%) цэвэр эрчим хүчийг ашиглах дэлхийд тэргүүлэх зорилт тавин тодорхой үр дүнд хүрээд байна. Гэсэн хэдий ч чулуужсан түлшний эрчим хүчийг үе шаттайгаар зогсоох төлөвлөгөө, цахилгаан технологийн нөөц боломжийг эрчим хүчний салбараас гадуур чулуужсан түлшний хэрэглээг бууруулахад ашиглах талаар илүү тодорхой арга хэмжээг авах шаардлагатай байна. Цэвэр цахилгаанжуулалтын энэхүү ирээдүйн давалгаанд нийцүүлэхийн тулд тус тивийн өргөн асар том боловч насжиж, хуучирсан цахилгаан сүлжээг яаралтай шинэчлэх шаардлагатай.

 

Бэлтгэсэн мэдээллийн эх сурвалж: https://ember-energy.org/countries-and-regions/europe/

Зургийг хиймэл оюунаар бүтээв.

 

Хуваалцах:

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Нэвтэрч сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ