
Японы эрчим хүчний салбарын гол үзүүлэлтүүд
Цахилгаан эрчим хүчний хэрэглээгээр дэлхийд 5-р байр
Цэвэр эх үүсвэрээс үйлдвэрлэсэн цахилгааны эзлэх хувь: 33%
Нар ба салхины эрчим хүчний нийлбэр эзлэх хувь: 10%
Чулуужсан түлшнээс үйлдвэрлэсэн цахилгааны хувь: 67%
Эрчим хүчний салбарын нэг хүнд ногдох ялгаруулалт дэлхийн дунджаас 2.3 дахин өндөр
2025 онд Япон улсын нийт цахилгаан үйлдвэрлэлийн 33%-ийг нүүрстөрөгч багатай эх үүсвэрүүд бүрдүүлсэн нь дэлхийн дундаж болох 43%-иас доогуур үзүүлэлт байв. Япон улс цахилгаан эрчим хүчний хэрэглээгээрээ дэлхийд 5-р байрт оржээ.
Японы хамгийн том цэвэр эрчим хүчний эх үүсвэр нь нарны эрчим хүч хэвээр байна. 2025 онд тус улсын нарны эрчим хүч нийт үйлдвэрлэлийн 10%-д хүрсэн нь сүүлийн 10 жилд бараг 3 дахин өссөн үзүүлэлт юм. Япон улс дэлхийн 4 дэх том нарны эрчим хүч үйлдвэрлэгч хэвээр байна
Нарны эрчим хүчтэй харьцуулахад салхины эрчим хүчний хөгжил харьцангуй удаан байна. 2025 онд салхины эрчим хүч нийт үйлдвэрлэлийн ердөө 1%-ийг эзэлжээ. Энэ үзүүлэлт их долоогийн орнуудад дунджаар 10% байдаг. Гэвч 2025 онд тус улсын салхины эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 ТВт.цагаар өссөн нь 11%-ийн өсөлт бөгөөд Японы түүхэн дэх хоёр дахь хамгийн өндөр жилийн өсөлт болжээ.
Тус улсын цөмийн эрчим хүч аажмаар сэргэж байна. 2011 оны Фукушима Дайичи цөмийн цахилгаан станцад гарсан ослын дараа зогсоосон цөмийн реакторуудыг үе шаттайгаар дахин ажиллуулж эхэлсэн нь цөмийн эрчим хүчний эзлэх хувийг 2024 онд 8%, 2025 онд 9%-иар тус тус нэмэгдүүлсэн. Гэвч энэ нь Фүкүшимагийн ослын өмнөх үеийн 25%-ийн түвшнээс хавьгүй доогуур хэвээр байна.
Япон улс чулуужсан түлшнээс өндөр хамааралтай хэвээр байна. Нарны эрчим хүчний өсөлт болон цөмийн эрчим хүчний сэргэлтийн үр дүнд тус улсын цэвэр эрчим хүчний эзлэх хувь сүүлийн 10 жилд хоёр дахин өсөж 33%-д хүрсэн. Энэ нь 2000 оны 38%-ийн түвшнээс доогуур хэвээр байна. 2025 онд нийт цахилгааны 67%-ийг чулуужсан түлш бүрдүүлжээ. Харин цэвэр эрчим хүчний өсөлт нь цахилгаан эрчим хүчний эрэлтийн өсөлтийг нөхсөн тул чулуужсан түлшний үйлдвэрлэл 2025 онд 0.7%-иар буурсан байна.
Японы эрчим хүчний салбарын нэг хүнд ногдох ялгаралт (4 тСО2э) нь дэлхийн дунджаас (1.8 тСО2э) хоёр дахин, Азийн бүсийн дунджаас (2.1 тСО2э) хоёр дахин их байна. Энэ нь нэг хүнд ногдох цахилгаан эрчим хүчний хэрэглээ (8.4 МВт.ц) нь дэлхийн (3.9 МВт.ц) болон Азийн (3.8 МВт.ц) дунджаас хоёр дахин их байгаатай голчлон холбоотой.
2026 оны 3-р сарын байдлаар Япон улс 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний 38%-ийг ашиглах зорилт тавьсан. Тус улсын сэргээгдэх эрчим хүчний өсөлт нь сөрөг хүчин зүйлтэй тулгарч байгаа ч салхин эрчим хүч, ялангуяа далайн эргийн салхин эрчим хүчийг бараг ашиглаагүй хэвээр байна.
Бэлтгэсэн мэдээллийн эх сурвалж: https://ember-energy.org/countries-and-regions/japan/
Зургийг хиймэл оюун ашиглан бүтээв.



