
Хятад улс сэргээгдэх эрчим хүчний хурдацтай өсөлтийн үр дүнд чулуужсан түлшний хэрэглээг аажмаар бууруулж, аж үйлдвэрийн эдийн засгаа цэвэр эрчим хүчний суурь дээр дахин байгуулж байна.
Хятад улсын эрчим хүчний гол үзүүлэлтүүд:
Цахилгаан эрчим хүчний хэрэглээгээр дэлхийд 1-р байр
Цэвэр цахилгаан эрчим хүчний эзлэх хувь - 42%
Нар, салхины эрчим хүчний эзлэх хувь - 22%
Чулуужсан түлшнээс гаргаж авсан цахилгааны эзлэх хувь - 58%
Нэг хүнд ногдох эрчим хүчний салбарын ялгарал дэлхийн дунджаас 2.2 дахин их
2025 онд Хятадын цахилгаан эрчим хүчний 42%-ийг цэвэр эх үүсвэрээс үйлдвэрлэсэн нь дэлхийн дундаж болох 43%-тай ойролцоо байв. Мөн 2025 онд нүүрсний үйлдвэрлэл буурсантай холбоотойгоор эрчим хүчний салбарын ялгаруулалт буурчээ.
Усан цахилгаан станц нь Хятадын цэвэр эрчим хүчний хамгийн том эх үүсвэр хэвээр байгаа бөгөөд 2025 онд нийт эрчим хүч үйлдвэрлэлийн 13%-ийг бүрдүүлсэн. Салхи, нарны эрчим хүчний нийлбэр эзлэх хувь 22%-д хүрсэн нь дэлхийн болон Ази тивийн дундаж болох 17%-иас өндөр үзүүлэлт юм. Нарны эрчим хүч мөн огцом өсөлтийг үзүүлж, 336 ТВт.ц эрчим хүчийг үйлдвэрлэсэн нь 2024 онтой харьцуулахад 40%-ийн өсөлт юм.
Хятадын эрчим хүчний үйлдвэрлэлийн 2025 оны хамгийн том өөрчлөлт бол нүүрсний үйлдвэрлэл ихээхэн буурсан явдал юм. Нүүрсний үйлдвэрлэл 2015 оноос хойш анх удаа 71 ТВт.цагаар буурчээ. 2025 онд Хятадын цахилгаан эрчим хүчний 58%-ийг чулуужсан түлшээр хангасан нь 2024 оны 62%-иас буурсан үзүүлэлт юм.
Сэргээгдэх эрчим хүчний өсөлт болон цахилгаанжуулалтын ачаар Хятад улс 2030 он гэхэд чулуужсан түлшний хэрэглээний оргил үедээ хүрч магадгүй байна. 2025 онд Хятадын чулуужсан түлшний үйлдвэрлэл 56 ТВт.ц (-0.9%)-аар буурсан нь 2015 оноос хойш өсөлтгүй болсон анхны жил байв. Энэ нь үйлдвэрлэлийн бүтцийн өөрчлөлтийг илэрхийлж, одоогийн чиг хандлага хэвээр байвал тус улсын чулуужсан түлшний эрэлт удахгүй буурч, улмаар дэлхийн чулуужсан түлшний эрэлтийг бууруулах нөхцөлийг бүрдүүлж болзошгүй байна.
Хятад дахь нүүрсний уурхайн метан
Хятад улс нь дэлхийн хамгийн том нүүрсний уурхайн метан ялгаруулагч бөгөөд 2023 онд дэлхийн нийт нүүрсний уурхайн метан ялгаруулалтын 76%-ийг эзэлж байв. Гэсэн хэдий ч хараат бус судалгаануудад авч үзсэнээр бодит ялгаруулалт нь албан ёсоор мэдээлсэн тоо хэмжээнээс өндөр байж болзошгүй аж. Хятад метаны бага агууламжтай хийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр тодорхой алхмуудыг хийж эхэлсэн. Тухайлбал, 8%-иас бага метаны аууламжтай нүүрсний уурхайн хийг бууруулсанд тохиолдолд кредит олгох болжээ. Нүүрсний уурхайн метаны ялгаруулалтыг бууруулснаар эрчим хүчний салбар, гангийн үйлдвэрлэлийн нийт ялгаруулалтыг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулах боломжтой юм.
Бэлтгэсэн мэдээллийн эх сурвалж: https://ember-energy.org/countries-and-regions/china/
Зургийг хиймэл оюунаар бүтээв.



