
“Их хорь” (G20) бол дэлхийн хамгийн том эдийн засагтай орнуудын форум бөгөөд түүний гишүүн орнууд цахилгаан эрчим хүчний шилжилтээ ямар нэг хэлбэрээр эхлүүлээд байна.
G20 орнуудын эрчим хүчний гол үзүүлэлтүүд:
Цэвэр цахилгаан эрчим хүчний эзлэх хувь - 44%
Нар, салхины эрчим хүчний эзлэх хувь - 19%
Чулуужсан түлшнээс гаргаж авсан цахилгааны эзлэх хувь - 56%
Нэг хүнд ногдох хэрэглээ дэлхийн дунджаас 1.4x дахин их
Нэг хүнд ногдох ялгарал дэлхийн дунджаас 1.4x дахин их
2025 онд G20 орнууд цахилгаан эрчим хүчний 44%-ийг цэвэр эх үүсвэрээс үйлдвэрлэсэн нь дэлхийн дундаж болох 43%-тай ижил түвшинд байв. Мөн онд эдгээр орнууд дэлхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 84%, дэлхийн нүүрсний үйлдвэрлэлийн 93%-ийг бүрдүүлсэн. G20 орнуудын дунд Бразил улс сэргээгдэх цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл болон цэвэр эрчим хүчний шилжилтээр тэргүүлж, сэргээгдэх эрчим хүч давамгайлсан цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл тул G20 дотроо нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгаруулалтаар хамгийн багад тооцогддог.
Өмнөд Африк нь 2015 оноос хойш G20 орнууд дотроос нүүрсний үйлдвэрлэлийн хамгийн өндөр хувийг эзэлдэг улс байсан бөгөөд тус улс 2025 онд 81%-ийг, Энэтхэг улс 71%-ийг эзэлж байна. 2015 оноос хойш Индонез улс Хятад, Австралийг гүйцэж, 2025 онд G20 дотроо нүүрсний үйлдвэрлэлийн гурав дахь хамгийн өндөр хувийг 62%-иар эзэлсэн бол Хятад улс 54%-ийг, Австрали улс 43%-ийг тус тус эзэлжээ.
Ихэнх G20 орнууд салхи, нарны эрчим хүчийг өргөн хүрээнд үйлдвэрлэж эхэлсэн. Герман, Их Британид салхи, нарны эрчим хүч нийлээд 2025 онд цахилгаан эрчим хүчний 45% ба 36%-ийг тус тус үйлдвэрлэсэн. G20 орнуудын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд салхи 10%, нар 9.5%-ийг эзэлж байв.
Бусад цэвэр эрчим хүчний хувьд G20 орнуудын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд усан цахилгаан станцын эзлэх хувь 2015 онд 15% байснаас 2025 онд 12% болж буурснаас харахад цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлттэй харьцуулахад усан цахилгаан станцын өсөлт удаан хэвээр байна.
Бэлтгэсэн мэдээллийн эх сурвалж: https://ember-energy.org/countries-and-regions/g20/
Зургийг хиймэл оюунаар бүтээв.



