
Хиймэл оюуны дата төвүүдийн эрчим хүчний хэрэглээ
Олон улсын Эрчим хүчний агентлаг (IEA)-ийн 2025 оны тайланд дурдсанаар дэлхийн дата төвүүд 2024 онд нийт ойролцоогоо 415 ТВт·цаг цахилгаан эрчим хүч хэрэглэсэн бөгөөд энэ нь дэлхийн нийт цахилгааны хэрэглээний 1.5 хувьтай тэнцэж байна. 2030 он гэхэд энэ тоо ойролцоогоор 945 ТВт·цаг болж өсөх төлөвтэй, өөрөөр хэлбэл дэлхийн нийт хэрэглээний 3 орчим хувийг эзлэх аж. Энэ өсөлтийн гол шалтгааны нэг нь хиймэл оюуны ачааллыг боловсруулдаг хурдасгуур сервер юм. Дата төвийн цахилгаан хэрэглээнд сервер нь нийт хэрэглээний 60 орчим хувийг, хөргөлтийн систем үр ашигтай томоохон төвд 7 хувийг, харин үр ашиг муутай аж ахуйн нэгжийн төвд 30 гаруй хувийг тус тус эзэлдэг.
Мэдээллийг бэлтгэсэн эх сурвалж: AIMultiple — AI Energy Consumption Statistics, https://aimultiple.com/ai-energy-consumption
Зургийг https://www.rawpixel.com



