Үндсэн агуулга руу очих
ERCHIMNET

Ази тивийн эрчим хүчний үйлдвэрлэл

ЭрчимНэт портал2 мин уншина
Ази тивийн эрчим хүчний үйлдвэрлэл
Ази тивийн эрчим хүчний шилжилт эрчимжиж байна.

Ази тивийн эрчим хүчний шилжилт эрчимжиж, 2025 онд цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийн эзлэх хувь мэдэгдэхүйц өсчээ.

Ази тивийн эрчим хүчний гол үзүүлэлтүүд:

  • Цэвэр цахилгаан эрчим хүчний эзлэх хувь - 37%

  • Нар, салхины эрчим хүчний эзлэх хувь - 17%

  • Чулуужсан түлшнээс гаргаж авсан цахилгааны эзлэх хувь - 63%

  • Нэг хүнд ногдох хэрэглээ дэлхийн дунджаас 1.0x дахин их

  • Нэг хүнд ногдох ялгарал дэлхийн дунджаас 1.2x дахин их

Ази тивд 2025 онд цэвэр цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл гайхалтай өсөж, нэг жилийн дотор үйлдвэрлэл нь 34%-иас 37% болон нэмэгдсэн. Салхи, нарны эрчим хүч нь тус тивийн цахилгаан эрчим хүчний 17%-ийг үйлдвэрлэсэн нь дэлхийн дундаж түвшинд хүрсэн байна.

Дэлхийн цахилгаан эрчим хүчний эрэлтийн талаас илүү хувь нь Ази тивд ногддог бөгөөд 2025 онд бусад бүс нутгаас илүү хурдацтай буюу ойролцоогоор 5%-иар өссөн аж.

Ази тив нүүрсний салбарт давамгайлсан хэвээр байж, 2025 онд дэлхийн нүүрсний үйлдвэрлэлийн 82%-ийг бүрдүүлсэн. Гэвч тус бүс нутгийн эрчим хүчний үйлдвэрлэлийн бүтэц өөрчлөгдөж, цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл 34.1%-иас 37.1% болон өсөж, нар болон салхины эрчим хүч (17.5%) нь дэлхийн дунджаас (17.3%) давж, сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь Ази тивийн цахилгаан эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн 32%-д хүрсэн байна.

Тус бүс нутгийн хамгийн олон хүн амтай 2 улс болох Хятад, Энэтхэгт хоёуланд нь 2025 онд чулуужсан түлшний үйлдвэрлэл буурсан нь нар, салхины эрчим хүчний үйлдвэрлэлийг хурдацтай нэвтрүүлсэнтэй холбоотой. Хятад улс нар, салхины эрчим хүчний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байгаа бол Энэтхэг улс нарны эрчим хүчээр дэлхийд 3-рт, салхины эрчим хүчээр 5-р орж байна.

Азийн ихэнх орнууд эрчим хүчний шилжилтийн урт хугацааны зорилт тавьсан ч  ихэнх нь энэ 10 жилд хурдацтай өөрчлөлт хийх шуурхай төлөвлөгөөгүй байна. Гэсэн хэдий ч Энэтхэг, Индонез, Вьетнам зэрэг орнууд 2030 он гэхэд цахилгаан эрчим хүчнийхээ 40 гаруй хувийг сэргээгдэх эрчим хүчнээс хангах зорилт тавьсан.

 

Бэлтгэсэн мэдээллийн эх сурвалж: https://ember-energy.org/countries-and-regions/asia/

Зургийг хиймэл оюунаар бүтээв.

 

Хуваалцах:

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Нэвтэрч сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ