Эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан ямар тохиолдолд хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлдэг вэ?
Эрчим хүчний тухай хуулийн 32.2-т зааснаар эрчим хүчээр хангагчийн эрх бүхий ажилтан дараахь тохиолдолд хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ. Үүнд:
эрчим хүч хэрэглэсний төлбөрөө хугацаанд нь төлөөгүй;
эрчим хүчний тоолуур, хэмжүүр, тэдгээрийн эд анги, битүүмжлэл, байрлал, холболтыг дур мэдэн өөрчилсөн буюу хэвийн ажиллагааг алдагдуулсан;
тоолуургүй тохиолдолд гэрээнд тусгагдаагүй хэлбэрээр эрчим хүч хэрэглэсэн;
хангагчийн зөвшөөрөлгүйгээр өөрийн хэрэглээний хүрээнээс өөр хэрэглэгчийг эрчим хүчээр хангасан;
байгалийн гамшиг, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүссэн, түлшний хомсдол бий болсон, эрчим хүчний хангамжид осол, саатал гарсан, хүний амь нас, эд хөрөнгөд аюул учрах, гал түймэр гарах нөхцөл үүссэн;
хэрэглэгч өөрийн байранд нэвтрэн үзлэг хийх боломжийг хангагчийн эрх бүхий ажилтанд олгоогүй.
Эрчим хүчний хяналтын улсын байцаагч энэ хуулийн 32.2-т зааснаас гадна дараахь тохиолдолд хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ. Үүнд:
хэрэглэгчийн эрчим хүчний тоног төхөөрөмж, шугам сүлжээ нь ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй болсон;
эрчим хүч хэрэглэх техникийн нөхцөлийг зөрчсөн;
гэрээгээр тогтоосон цахилгаан чадлын хэрэглээг хэтрүүлсэн.
