Үндсэн агуулга руу очих
ERCHIMNET

Ногоон эрчим хүчний үйлдвэрлэл нь цахилгаан эрчим хүчний эрэлтээс давж байгаа 10 улс

ЭрчимНэт портал5 мин уншина
Ногоон эрчим хүчний үйлдвэрлэл нь цахилгаан эрчим хүчний эрэлтээс давж байгаа 10 улс
Climate Crisis 247 компаниас тодорхойлсон цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл цахилгаан эрчим хүчний эрэлтээс давсан орнууд.

Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл нь уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр нөлөөлдөг зүйлийн нэг. Climate Watch компаний мэдээлснээр, цахилгаан болон дулааны үйлдвэрлэл нь 2023 онд дэлхий даяар 17 тэрбум тонн хүлэмжийн хийг ялгаруулсан нь дэлхийн хамгийн их бохирдолтой 2 дахь салбар болох тээврийн хэрэгслийн ялгаруулалтын хэмжээнээс ойролцоогоор 2 дахин их байна. Эрчим хүчний судалгааны Ember төвийн тайланд дэлхийн ихэнх хэсэгт эрчим хүчний салбар зөв чиглэлд явж байгааг онцолжээ. 2020 оноос хойш анх удаа 2025 онд чулуужсан түлшээр ажилладаг цахилгаан станцаар үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүч буурсан байна. Энэ нь хамгийн их бохирдолтой чулуужсан түлш болох нүүрснээс хамааралтай байдал буурснаас үүдэлтэй юм. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2025 онд ойролцоогоор 2.8%-иар өссөн ч цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг эрчимтэй нэвтрүүлж байгаа нь өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангалттай хангаж байна.

Өнгөрсөн онд дэлхий даяар цэвэр эх үүсвэрээр бараг 13,542 тераватт (ТВт) цаг цахилгаан үйлдвэрлэсэн нь Европыг бүхэлд нь 2 дахин их эрчим хүчээр хангахад хангалттай байж, 2024 онтой харьцуулахад 887 орчим цэвэр ТВт цагаар илүү байна. Мөн хугацаанд дэлхийн цахилгаан эрчим хүчний эрэлт 849 ТВт цагаар өсчээ. Цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл өссөн нь цөмийн эрчим хүчний 1.3%, салхины эрчим хүчний 8.2%, нарны эрчим хүчний бараг 30%-иар өссөнтэй холбоотой юм. АНУ-ын цахилгаан эрчим хүчний сүлжээ 2025 онд өмнөх оноос илүү чулуужсан түлшнээс илүү хамааралтай байсан нь анхаарал татаж байна. Гэвч дэлхийн бусад хэсэгт цэвэр эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэн нь эрчим хүчний салбараас ялгарах хүлэмжийн хийн ялгарлыг жилд 6 сая тонноор бууруулахад хангалттай хэвээр байна. Ember төвийн Global Electricity Review 2026тайлангийн өгөгдлийг ашиглан Climate Crisis 247 компани цэвэр эрчим хүчний үйлдвэрлэл цахилгаан эрчим хүчний эрэлтээс давсан орнуудыг дараах байдлаар тодорхойлжээ. Ингэхдээ 2025 онд цэвэр эх үүсвэрээс цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн үнэмлэхүй өсөлт болон цахилгаан эрчим хүчний эрэлтийн өсөлтийн хоорондох зөрүүний талаарх мэдээлэлтэй бүх улс орныг эрэмбэлсэн. Зөвхөн 2025 онд цахилгаан эрчим хүчний эрэлт нэмэгдэж, эрчим хүчний салбарын хүлэмжийн хийн ялгаралт буурсан гэж мэдээлсэн улс орнуудыг л авч үзсэн гэсэн үг. 

1.Хятад

  • 2025 онд цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийн өсөлт: +561.4 ТВт цаг (+14.6%)

  • 2025 онд цахилгаан эрчим хүчний эрэлтийн өсөлт: +502.7 ТВт цаг (+5.0%)

  • 2025 онд хамгийн хурдацтай хөгжиж буй цэвэр эрчим хүчний эх үүсвэр: Нарны эрчим хүч, +335.9 ТВт цаг (+40.0%)

  • 2025 онд хамгийн хурдацтай буурч буй бохирдуулагч эрчим хүчний эх үүсвэр: Нүүрс, -70.6 ТВт цаг (-1.2%)

  • 2025 оны эрчим хүчний салбарын чулуужсан түлшний хүлэмжийн хийн ялгарлын өөрчлөлт: -57.3 сая тонн (-1.1%)

2. Энэтхэг

  • 2025 онд цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийн өсөлт: +96.7 ТВт цаг (+21.1%)

  • 2025 онд цахилгаан эрчим хүчний эрэлтийн өсөлт: +48.6 ТВт цаг (+2.4%)

  • 2025 онд хамгийн хурдацтай хөгжиж буй цэвэр эрчим хүчний эх үүсвэр: Нарны эрчим хүч, +52.9 ТВт цаг (+37.0%)

  • 2025 онд хамгийн хурдацтай буурч буй бохирдуулагч эрчим хүчний эх үүсвэр: Нүүрс, -43.8 ТВт цаг (-2.9%)

  • 2025 оны эрчим хүчний салбарын чулуужсан түлшний хүлэмжийн хийн ялгарлын өөрчлөлт: -45.2 сая тонн (-3.2%) 

3. Колумб

  • 2025 онд цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийн өсөлт: +14.9 ТВт цаг (+27.3%)

  • 2025 онд цахилгаан эрчим хүчний эрэлтийн өсөлт: +2.5 ТВт цаг (+2.8%)

  • 2025 онд хамгийн хурдацтай хөгжиж буй цэвэр эрчим хүчний эх үүсвэр: Усан цахилгаан станц, +13.6 ТВт цаг (+27.9%)

  • 2025 онд хамгийн хурдацтай буурч буй бохирдуулагч эрчим хүчний эх үүсвэр: Хий, -7.4 ТВт цаг (-37.2%)

  • 2025 оны эрчим хүчний салбарын чулуужсан түлшний хүлэмжийн хийн ялгарлын өөрчлөлт:  -10.1 сая тонн (-40.9%)

4. Австрали

  • 2025 онд цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийн өсөлт: +11.8 ТВт цаг (+11.9%)

  • 2025 онд цахилгаан эрчим хүчний эрэлтийн өсөлт: +4.7 ТВт цаг (+1.7%)

  • 2025 онд хамгийн хурдацтай хөгжиж буй цэвэр эрчим хүчний эх үүсвэр: Салхи, +6.5 ТВт цаг (+19.8%)

  • 2025 онд хамгийн хурдацтай буурч буй бохирдуулагч эрчим хүчний эх үүсвэр: Нүүрс, -5.0 ТВт цаг (-4.0%)

  • 2025 оны эрчим хүчний салбарын чулуужсан түлшний хүлэмжийн хийн ялгарлын өөрчлөлт: -6.0 сая тонн (-3.9%)

5. Вьетнам

  • 2025 онд цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийн өсөлт: +12.4 ТВт цаг (+9.7%)

  • 2025 онд цахилгаан эрчим хүчний эрэлтийн өсөлт: +6.4 ТВт цаг (+2.1%)

  • 2025 онд хамгийн хурдацтай хөгжиж буй цэвэр эрчим хүчний эх үүсвэр: Усан цахилгаан станц, +13.6 ТВт цаг (+15.4%)

  • 2025 онд хамгийн хурдацтай буурч буй бохирдуулагч эрчим хүчний эх үүсвэр: Нүүрс, -3.5 ТВт цаг (-2.3%)

  • 2025 оны эрчим хүчний салбарын чулуужсан түлшний хүлэмжийн хийн ялгарлын өөрчлөлт:  -4.4 сая тонн (-3.1%)

6. Япон

  • 2025 онд цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийн өсөлт: +18.3 ТВт цаг (+5.8%) 2025 онд цахилгаан эрчим хүчний эрэлтийн өсөлт: +13.4 тераватт цаг (+1.3%)

  • 2025 онд хамгийн хурдацтай хөгжиж буй цэвэр эрчим хүчний эх үүсвэр: Цөмийн эрчим хүч, +9.2 ТВт цаг (+10.8%)

  • 2025 онд хамгийн хурдацтай буурч буй бохирдуулагч эрчим хүчний эх үүсвэр: Хий, -8.5 ТВт цаг (-2.4%)

  • 2025 оны эрчим хүчний салбарын чулуужсан түлшний хүлэмжийн хийн ялгарлын өөрчлөлт: -1.9 сая тонн (-0.4%)

7. Мексик

  • 2025 онд цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийн өсөлт: +5.3 ТВт цаг (+6.1%)

  • 2025 онд цахилгаан эрчим хүчний эрэлтийн өсөлт: +1.8 ТВт цаг (+0.5%)

  • 2025 онд хамгийн хурдацтай хөгжиж буй цэвэр эрчим хүчний эх үүсвэр: Усан цахилгаан станц, +5.2 ТВт цаг (+22.1%)

  • 2025 онд хамгийн хурдацтай буурч буй бохирдуулагч эрчим хүчний эх үүсвэр: Хий, -1.8 ТВт цаг (-0.8%)

  • 2025 оны эрчим хүчний салбарын чулуужсан түлшний хүлэмжийн хийн ялгарлын өөрчлөлт:  -2.5 сая тонн (-1.5%)

8. Унгар

  • 2025 онд цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийн өсөлт: +2.3 ТВт цаг (+8.3%) 2025 онд цахилгаан эрчим хүчний эрэлтийн өсөлт: +0.2 ТВт цаг (+0.4%)

  • 2025 онд хамгийн хурдацтай хөгжиж буй цэвэр эрчим хүчний эх үүсвэр: Нарны эрчим хүч, +1.8 ТВт цаг (+19.4%)

  • 2025 онд хамгийн хурдацтай буурч буй бохирдуулагч эрчим хүчний эх үүсвэр: Нүүрс, -1.1 ТВт цаг (-43.4%)

  • 2025 оны эрчим хүчний салбарын чулуужсан түлшний хүлэмжийн хийн ялгарлын өөрчлөлт: -0.7 сая тонн (-10.7%)

9. Эквадор

  • 2025 онд цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийн өсөлт: +5.4 ТВт цаг (+22.8%)

  • 2025 онд цахилгаан эрчим хүчний эрэлтийн өсөлт: +3.3 ТВт цаг (+9.8%)

  • 2025 онд хамгийн хурдацтай хөгжиж буй цэвэр эрчим хүчний эх үүсвэр: Усан цахилгаан станц, +5.5 ТВт цаг (+24.0%)

  • 2025 онд хамгийн хурдацтай буурч буй бохирдуулагч эрчим хүчний эх үүсвэр: Биоэнерги, -0.1 ТВт цаг (-18.0%)

  • 2025 оны эрчим хүчний салбарын чулуужсан түлшний хүлэмжийн хийн ялгарлын өөрчлөлт: -1.0 сая тонн (-15.8%)

10. Беларусь

  • 2025 онд цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийн өсөлт: +2.1 ТВт цаг (+12.3%)

  • 2025 онд цахилгаан эрчим хүчний эрэлтийн өсөлт: +0.3 ТВт цаг (+0.6%)

  • 2025 онд хамгийн хурдацтай хөгжиж буй цэвэр эрчим хүчний эх үүсвэр: Цөмийн эрчим хүч, +1.3 ТВт цаг (+8.2%)

  • 2025 онд хамгийн хурдацтай буурч буй бохирдуулагч эрчим хүчний эх үүсвэр: Хий, -1.7 ТВт цаг (-6.4%)

  • 2025 оны эрчим хүчний салбарын чулуужсан түлшний хүлэмжийн хийн ялгарлын өөрчлөлт: -0.8 сая тонн (-5.2%)

Эх сурвалж: https://climatecrisis247.com/news/10-nations-that-are-global-leaders-in-clean-energy/

Хуваалцах:

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Нэвтэрч сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ