Үндсэн агуулга руу очих
ERCHIMNET

МУ-ын эрчим хүчний салбарын хүлэмжийн хийн ялгарлын нийт бууралт

ЭрчимНэт портал1 мин уншина
МУ-ын эрчим хүчний салбарын хүлэмжийн хийн ялгарлын нийт бууралт
НҮБ-ын Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын хэрэгжилтийн үнэлгээ - 2025 тайлангаас.

Эрчим хүчний салбар нь сэргээгдэх эрчим хүч ашиглах, эрчим хүчний хэмнэлттэй арга хэмжээ авах замаар хүлэмжийн хийн ялгарал (ХХЯ)-ыгбууруулахад тогтмол ахиц дэвшил гаргаж байна. ХХЯ-ыг бууруулах 4,500.4 мян.т СО2-экв. зорилттой харьцуулахад 2024 онд 1,644.6 мян.т СО2-экв. буюу 36.5%-иар буурсан. Үүнд, сэргээгдэх эрчим хүчний суурилуулалтаас 503.7 мян.т СО2-экв., салбарын хэмжээнд эрчим хүчний үр ашгийг дээшлүүлснээр 538.7 мян.т СО2-экв. тус тус бууруулсан хувь нэмэр оруулсан (Хүснэгт 2.17).

Харин эрчим хүчний хэрэглээний салбарт 2024 онд барилгын салбараас 353.9 мян.т СО2-экв., аж үйлдвэрийн салбараас 20.5 мян.т СО2-экв., тээврийн салбараас 227.7 мян.т СО2-экв. тус бүр, нийт 602.2 мян.т СО2-экв. ХХЯ-ыг бууруулжээ.

Энэ ахиц дэвшлийг үл харгалзан сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүд, тухайлбал, усан цахилгаан станцуудын ашиглалтад орох хугацаа хойшилсон, усан халаалтын зуухны үр ашгийг дээшлүүлэх ажлыг бүрэн гүйцэд хэрэгжүүлээгүй нь тус салбарын ҮТХН-ийн зорилтыг бүрэн биелүүлэх боломжийг удаашруулж байна.

 

Эх сурвалж: НҮБ, Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын хэрэгжилтийн үнэлгээ. Хураангуй. 2025 он. Тайлантай https://www.undp.org/sites/g/files/zskgke326/files/2025-12/ndc_stocktake_mon.pdf хаягаар хандан танилцана уу.

Хуваалцах:

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Нэвтэрч сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ