С.Баяр: Эрчим хүчний салбарын алдагдал ба эх үүсвэртэй болох боломж

Эрчим хүчний бие даасан байдлыг хангана хэмээн энд тэндгүй шав тавьж, зээл хуй тавьсан. Эхэлсэн нь ч бий, бүтэж боссон нь ч бий, гацсан нь ч бий. “Монгол Улс өртэй байна. Экспортын үйлдвэр алга” гэх мэт олон шалтгаанаар эдийн засаг уруудсан гэдэг ч өр нэмэхгүй байх олон эх үүсвэрээ гацааж байгаагийн нэгэн том жишээ бол эрчим хүчний салбар. Эрчим хүч нэмэгдүүлэхэд уранаасаа илүүтэй гацаанд байгаа хэдэн усан цахилгаан станцаа хөдөлгөж, ашиглалтад оруулах нь чухал болоод байна. Монгол Улсын эрчим хүчний салбар жилээс жилд л алдагдал хүлээж ирсэн алдагдлын акул салбар гэхэд болно. Тэгэхээр эрчим хүчний салбарын сүүлийн хэдэн жилийн алдагдлыг авч үзэхээр 2017 онд 18 тэрбум, 2018 онд 18.8 тэрбум, 2019 онд 59 тэрбум, 2020 онд 88.1 тэрбум, 2021 онд 77.8 тэрбум, 2022 онд 187.3 тэрбум, 2023 онд 74 тэрбум, 2024 онд 274 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан гэх статистик бий.
Дэлгэрэнгүйг Өглөөний сонин | zindaa.mn
