Үндсэн агуулга руу очих
ERCHIMNET

Цахилгаан тоноглолоос үүдэлтэй гал түймрээс хамгаалах нь

ЭрчимНэт портал3 мин уншина
Цахилгаан тоноглолоос үүдэлтэй гал түймрээс хамгаалах нь
Цахилгаан байгууламжид үүсэж болзошгүй халалт болон гал түймрээс үүдэх гэмтэл, бэртлээс хүн, мал, эд хөрөнгө хамгаалагдсан байх ёстой. Цахилгаан тоноглолоос үүссэн халалт нь зэргэлдээх суурин материал эсвэл ийм төхөөрөмжтэй ойр байх магадлалтай материалд аюул, хор хөнөөл учруулахгүй байх ёстой.

Цахилгаан байгууламжид үүсэж болзошгүй халалт болон гал түймрээс үүдэх гэмтэл, бэртлээс хүн, мал, эд хөрөнгө хамгаалагдсан байх ёстой. Цахилгаан тоноглолоос үүссэн халалт нь зэргэлдээх суурин материал эсвэл ийм төхөөрөмжтэй ойр байх магадлалтай материалд аюул, хор хөнөөл учруулахгүй байх ёстой. Цахилгаан тоног төхөөрөмж нь зэргэлдээх материалд галын аюул учруулах ёсгүй.

Дараах нөлөөллүүдээс болж гэмтэл, хохирол, гал гарч болзошгүй. Үүнд:

  • дулааны хуримтлал, дулааны цацраг, халуун элементүүд,

  • цахилгаан тоноглолын аюулгүй ажиллагааг бууруулах, жишээлбэл: хамгаалалтын төхөөрөмж, хамгаалалтын хэрэгсэл болох термостат, температур хязгаарлагч, кабелийн нэвтрэлтийн битүүмжлэл, цахилгаан холболтын систем зэрэг;

  • хэт гүйдэл;

  • тусгаарлагчийн гэмтэл ба/эсвэл нумын үйлчлэл;

  • гармоник гүйдэл;

  • аянгын цохилт;

  • хэт хүчдэл;

  • тоноглолыг зохисгүй сонгох, угсрах.

Иймд холбогдох стандартад тавигдсан шаардлагаас гадна үйлдвэрлэгчийн угсралтын зааврыг бас харгалзан үзэх хэрэгтэй.

Суурин тоноглолын гадаргуу нь зэргэлдээх материалд галын аюул учруулахуйц температурт хүрч болзошгүй тохиолдолд тоног төхөөрөмж нь:

  • ийм температурыг тэсвэрлэх чадвартай, бага дулаан дамжуулалттай материал дээр эсвэл дотор нь суурилуулсан байх, эсвэл

  • барилгын элементүүдээс ийм температурыг тэсвэрлэх чадвартай, бага дулаан дамжуулалттай материалаар тусгаарлагдсан байх, эсвэл

  • ийм температур нь дулааны хортой нөлөө үзүүлэх аливаа материалаас хангалттай зайд дулааныг аюулгүйгээр тараах боломжтой байхаар, дулаан дамжуулалт багатай аль ч төрлийн тулгуур хийцлэлтэй байхаар суурилуулагдсан байх ёстой.

Байнгын холбогдсон төхөөрөмж хэвийн ажиллагааны явцад нум эсвэл оч үүсгэж болзошгүй тохиолдолд дараах зүйлийг хийх ёстой. Үүнд:

  • Нумыг эсэргүүцдэг материалаар бүрэн хашсан байх, эсвэл

  • Нумын ялгарал хортой нөлөөлөл үүсгэж болзошгүй материалыг нум эсэргүүцдэг материалаар хамгаалсан байх, эсвэл

  • Ойролцоох материалыг гэмтээхгүйгээр нумын ялгаралыг найдвартай арилгах аюулгүй зайд суурилуулна.

Нумд тэсвэртэй материал нь галд автдаггүй, дулаан дамжуулалт багатай, механик тогтвортой байдлыг хангахуйц зузаантай байх ёстой. Жишээлбэл, 20 мм-ийн зузаантай шилэн силикон хавтанг нуманд тэсвэртэй гэж үзэж болно.

Дулааны концентраци үүсгэдэг суурин тоноглол нь аливаа суурин объект, барилгын элементээс хангалттай зайд байх ёстой бөгөөд ингэснээр объект буюу элемент нь хэвийн нөхцөлд аюултай температурт өртөхгүй. Жишээлбэл, асах температураасаа хэтэрсэн температур. Иймд тоноглолын талаар үйлдвэрлэгчээс өгсөн аливаа мэдээллийг анхаарч үзэх хэрэгтэй.

Нэг байршилд байгаа цахилгаан тоноглолд шатамхай шингэн их хэмжээгээр агуулж байвал шингэн, дөл, шаталтын бүтээгдэхүүн тархахаас урьдчилан сэргийлэх зохих арга хэмжээг авах ёстой. Ийм урьдчилан сэргийлэх арга хэмжээний жишээнд:

  • шингэний алдагдлыг цуглуулж байх нүх, гал түймрийн үед түүнийг баталгаатай унтраах;

  • зохих галын тэсвэршилтэй тасалгаанд тоноглолыг суурилуулах, барилгын бусад хэсэг рүү шингэн тархахаас сэргийлэх довжоо эсвэл бусад хэрэгслээр хангах. Ийм тасалгааны агааржуулалт зөвхөн гадаа орчинтойхолбоотой байх гэх мэт.

Үүнд, “Их хэмжээний” гэдэгт нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн доод хязгаар нь 25 л байна. Харин 25 л-ээс бага хэмжээний тохиолдолд шингэнийг гадагшлуулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад хангалттай. Шингэний шаталтын бүтээгдэхүүнийг дөл, утаа, хий гэж үзнэ. Галын эхэн үед тэжээлийг салгах нь зүйтэй.

 Барилгын явцад цахилгаан тоноглолын эргэн тойронд суурилуулсан хаших хийцийн материал нь цахилгаан тоноглол ажиллах үед үүсэх хамгийн өндөр температурыг тэсвэрлэхээр байх ёстой. Шатамхай бус эсвэл бага дулаан дамжуулалттай амархан шатдаггүй материалаар хучих гэх мэт галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй тохиолдолд шатамхай материалаар эдгээр хаших хийцийг хийх тохиромжгүй.

Төгсгөлийн хэлхээнд нумын гэмтлийн (arc fault) нөлөөллөөс хамгаалах тусгай арга хэмжээ авахыг зөвлөдөг. Үүнд:

  • унтлагын өрөө/хэсэгтэй байгууламжинд;

  • боловсруулсан эсвэл хадгалсан материалын шинж чанараас шалтгаалж гал түймрийн эрсдэлтэй газруудад (жишээ нь, амбаар, мод боловсруулах цех, шатамхай материалын агуулах гэх мэт);

  • шатамхай барилгын материал бүхий байршилд (жишээлбэл, модон барилга);

  • гал тархах байгууламжид;

  • орлуулшгүй бараанд аюул учрах байршилд.

ISO 1182 [31] ба ISO 1716 [32] стандартын дагуу шаталтыг дэмждэггүй бол материалыг шатамхай бус гэж үзнэ.

AC хэлхээний хувьд IEC 62606 стандартын дагуу нумын гэмтэл илэрсэн үед хэлхээг таслах замаар нумын гэмтлийн нөлөөг багасгах зориулалттай төхөөрөмж болох нумын гэмтэл илрүүлэх төхөөрөмжийг (AFDD) ашиглавал дээр дурдсан зөвлөмжийг хангана. Үүнийг ашигласан тохиолдолд уг төхөөрөмжийг хамгаалах хэлхээний эхэнд байрлуулна.

Жич: Зургийг хиймэл оюун ашиглан бүтээв.

 Эх сурвалж: IEC 60364 Нам хүчдэлийн цахилгаан байгууламжийн угсралт

Хуваалцах:

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Нэвтэрч сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ