
Утасны системийг угсралт, ашиглалт, засвар үйлчилгээний явцад кабель болон тусгаарлагдсан дамжуулагч, тэдгээрийн төгсгөлийн эвдрэлээс зайлсхийх үүднээс сонгож, угсарна. Кабель ба дамжуулагчийг дамжуулах хоолой, кабель сувгийн систем, кабелийн далдлагч систем, кабелийн тавиур, шатны системд оруулахад силикон тос агуулсан тосолгооны материалыг ашиглахыг хориглоно. Дараах зүйлийг авч үзэх шаардлагатай. Үүнд:
Тусгайлан угсрах зориулалттай утастай холболтоос бусад дамжуулах хоолойн систем, кабелийн сувгийн системийг барилга байгууламжид булсан үед ямар ч тусгаарлагдсан дамжуулагч утас эсвэл кабелийг татахаас өмнө нэвтрэх цэгүүдийн хооронд бүрэн угсарсан байх ёстой.
Утасны систем дэх эргэлтийн радиус нь дамжуулагч утас эсвэл кабелийг гэмтээхээс сэргийлж, кабелийн төгсгөлийг гулзайлгаж болохгүй.
Суурилуулалтын аргаас шалтгаалж дамжуулагч эсвэл кабель тасралтгүй бэхлэгдээгүй тохиолдолд тэдгээрийг өөрийн жингээс болон богино залгааны гүйдлийн улмаас үүсэх цахилгаан динамик хүчээр гэмтэл учруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор зохих интервалаар тохиромжтой хэрэгслээр бэхлэх ёстой. Богино залгааны гүйдлийн улмаас үүссэн электродинамик хүчнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь зөвхөн 50 мм²-ээс их хөндлөн огтлолтой нэг судалтай кабельд шаардлагатай.
Утасны системд байнгын суналтын ачаалал (жишээ нь, босоо байрлалтай үед өөрийн жингээс) байх үед хэт их суналтаас үүссэн эвдрээс урьдчилан сэргийлхийн тулд тохирох хөндлөн огтлолтой, тохирох төрлийн кабель эсвэл дамжуулагч утсыг сонгох хэрэгтэй.
Дамжуулагч утас, кабелийг дотогш эсвэл гадагш татахад зориулагдсан шаардлага хангасан нэвтрэх хэрэгсэлтэй байна.
Шалны зориулалтын ашиглалтын улмаас үүсэх гэмтлээс урьдчилан сэргийлэхийн тулд шаланд суулгасан кабель, утаснуудын системийг зохих ёсоор хамгаалсан байх ёстой.
Хананд бэхлэгдсэн, хананд суулгасан кабелийг хэвтээ, босоо эсвэл өрөөний ирмэгтэй зэрэгцээ суурилуулсан байх ёстой. Тааз эсвэл шалан дээрх утаснуудын систем нь хамгийн богино замыг дагаж болно.
Цахилгаан холболтыг угсрахдаа дамжуулагч утас ба түүний холболтыг механик нөлөөллөөс зайлсхийж суурилуулах шаардлагатай.
Газарт булах кабель, дамжуулах хоолой, кабелийн суваг нь механик гэмтлээс хамгаалагдсан байх, эсвэл гэмтлийн эрсдэлийг багасгах хангалттай гүнд булсан байх ёстой. Булсан кабель, кабелийн сувгийн байршлыг кабелийн таг эсвэл зохих тэмдэглэгээний туузаар тэмдэглэж тодорхой зааж өгөх ёстой. IEC 61386-24 стандарт нь газарт булагдсан кабелийн дамжуулах хоолойн стандарт юм. Механик хамгаалалтыг IEC 61386-24 стандартын дагуу газар доор булсан дамжуулах хоолойн систем, хуягт кабель эсвэл тагны хавтан гэх мэт бусад тохиромжтой аргыг ашиглан хийж болно.
Кабелийн тулгуур ба хайрцаг/хорго нь кабель болон тусгаарлагдсан дамжуулагчийг гэмтээх хурц ирмэггүй байх ёстой.
Бэхэлгээний хэрэгсэл нь кабель, дамжуулагчийг гэмтээхгүй байх ёстой.
Тэлэлтийн холбоосоор дамжин өнгөрөх кабель, шин болон бусад цахилгаан дамжуулагчийн хөдөлгөөнийг цахилгаан тоноглолд гэмтэл учруулахгүй байхаар сонгож, суурилуулсан байх ёстой, тухайлбал уян утаснуудын системийг ашиглах боломжтой.
Утас нь суурин хуваалтуудаар дамжин өнгөрөх тохиолдолд кабелийг металл бүрээстэй эсвэл хуягт кабель, хоолой, бэхэлгээ гэх мэт механик гэмтлээс хамгаалагдсан байх ёстой. Барилга байгууламжийн даацын элементийг нэвтлэсний дараа уг элементийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй бол ямар ч утаснуудын систем нэвтэрч болохгүй.Газарт булах кабель, дамжуулах хоолой, кабелийн суваг нь механик гэмтлээс хамгаалагдсан байх, эсвэл гэмтлийн эрсдэлийг багасгах хангалттай гүнд булсан байх ёстой. Булсан кабель, кабелийн сувгийн байршлыг кабелийн таг эсвэл зохих тэмдэглэгээний туузаар тэмдэглэж тодорхой зааж өгөх ёстой. Газарт булагдсан кабелийн дамжуулах хоолойн стандарт болох IEC 61386-24 стандартыг баримтална. Храин механик хамгаалалтыг IEC 61386-24 стандартын дагуу газар доор булсан дамжуулах хоолойн систем, хуягт кабель эсвэл тагны хавтан гэх мэт бусад тохиромжтой аргыг ашиглан хийж болно.
Кабелийн тулгуур ба хайрцаг/хорго нь кабель болон тусгаарлагдсан дамжуулагчийг гэмтээх хурц ирмэггүй байх ёстой.
Бэхэлгээний хэрэгсэл нь кабель, дамжуулагчийг гэмтээхгүй байх ёстой.
Тэлэлтийн холбоосоор дамжин өнгөрөх кабель, шин болон бусад цахилгаан дамжуулагчийн хөдөлгөөнийг цахилгаан тоноглолд гэмтэл учруулахгүй байхаар сонгож, суурилуулсан байх ёстой, тухайлбал уян утаснуудын системийг ашиглах боломжтой.
Утас нь суурин хуваалтуудаар дамжин өнгөрөх тохиолдолд кабелийг металл бүрээстэй эсвэл хуягт кабель, хоолой, бэхэлгээ гэх мэт механик гэмтлээс хамгаалагдсан байх ёстой. Барилга байгууламжийн даацын элементийг нэвтлэсний дараа уг элементийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй бол ямар ч утаснуудын систем нэвтэрч болохгүй.
Зургийн эх сурвалж: https://pixabay.com/
Эх сурвалж: IEC 60364 Нам хүчдэлийн цахилгаан байгууламжийн угсралт



