Үндсэн агуулга руу очих
ERCHIMNET

Эрчим хүчний үр ашгийн шилдэг 10 технологи

ЭрчимНэт портал5 мин уншина
Эрчим хүчний үр ашгийн шилдэг 10 технологи
Дэлхийн эрчим хүчний салбарт нэвтэрч буй шилдэг 10 технологийг танилцуулж байна.

Vestas, AWS, ABB, Google компаниуд нь эрчим хүч, тогтвортой байдлын өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахын тулд эрчим хүчний хэмнэлтийн технологи нийлүүлдэг шилдэг компаниудын тоонд багтдаг. McKinsey компаниас гаргасан тайланд дурдсанаар 2050 он гэхэд дэлхийн цахилгаан эрчим хүчний эрэлт нь өнөөгийн түвшингээс 2 дахин их байх төлөвтэй байх ажээ. Сэргээгдэх эрчим хүч рүү шилжилт хийгдэж байгаа ч хүн амын эрчим хүчний хэмнэлтийг нэн тэргүүнд тавьснаар эрчим хүчний хэрэглээгээ өөрчлөх нь чухал юм. Эрчим хүчний хэмнэлтийг дээшлүүлэх нь дэлхийн хэмжээнд эдийн засаг, байгаль орчинд асар их ач холбогдолтой.

Energy Digital нь эрчим хүчний хэмнэлтийн шилдэг 10 технологийн жагсаалтыг дараах байдлаар гаргажээ.  

10. GE Vernova

GE Vernova нь эрчим хүчний хэрэглээг хянах, зардлыг бууруулах, холбогдох хүлэмжийн хийн ялгарлыг хянах зорилготой өөрийн гэсэн эрчим хүчний үр ашгийн шийдэлтэй. Тус компанийн Energy Efficiency Solution (EES) платформ нь төрөл бүрийн эх сурвалжаас авсан өгөгдлийг нэгтгэн эрчим хүчний хэрэглээг бодит хугацаанд хянах, зардлыг бууруулах, хүлэмжийн хийн ялгарлыг тооцоолох чадвартай систем юм. Уг платформ нь үүлэнд суурилсан дэд бүтцийг ашиглан нарийвчилсан өндөр түвшний дүн шинжилгээ, аж үйлдвэрийн салбарын төрөл бүрийн байгууламжийн өгөгдлийг шинжлэх, шийдвэр гаргах, эрчим хүчний менежментийг хийх, интеграцийг ашиглан хэрэглээний оновчлолыг хийдэг.

9. Vestas

Vestas компани цэвэр эрчим хүчний шилжилтийг хөнгөвчлөхийн зэрэгцээ нь хэрэглэгчдэд эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэхэд туслах дижитал шийдлүүдийг санал болгодог. Тус компанийн Scipher технологи нь сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө болон эрчим хүчний системийн цахимжуулалтыг дэмжиж, салхи, нарны үйлдвэрлэлийг урьдчилан таамаглах, цахилгаан эрчим хүчний системд үйлдвэрлэж буй болон хэрэглэж буй эрчим хүчний хэмжээг бодит цаг хугацаанд алсаас зохицуулж, тэнцвэржүүлэх үйл явцыг оновчлох, эрчим хүчний арилжааг сайжруулах хиймэл оюунд суурилсан систем юм. Хиймэл оюун ухааны хэрэгсэл нь эрчим хүчний нийлүүлэгч, сүлжээний оператор, хөрөнгө эзэмшигчдэд урьдчилан таамаглах замаар эрчим хүчний үнэ цэнийг дээд зэргээр нэмэгдүүлэх, мэдээлэлтэй шийдвэр гаргах боломжийг олгодог. Энэ технологи нь эрчим хүчний тогтворгүй үйлдвэрлэлийн асуудлыг бууруулахад чухал ач холбогдолтой.

8. IBM

IBM компанийн Turbonomic шийдэл нь хэрэглэгчид экосистем даяарх программд мэдээллийн технологийн дэд бүтцийн нөөцийг хэрхэн хуваарилж байгааг оновчтой болгосноор эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэхэд тусалдаг. Энэхүү технологи нь хэрэглэгчдэд эрчим хүчний хэрэглээг хэмжих, халуун цэгүүдийг тодорхойлох, үйл ажиллагааны оновчлолын боломжийг бий болгох, эрчим хүчний хаягдлыг бууруулах, эрчим хүчний хэрэглээг тайлагнах боломжийг олгодог.

7. Honeywell

Honeywell компанийн дижитал үр ашгийн шийдлүүд нь хэрэглэгчдэд эрчим хүчний хаягдлыг бууруулах, үйл ажиллагааг оновчтой болгох, нүүрстөрөгчийн нөлөөллийг удирдахад тусалдаг. Тус компанийн Connected Power Solution нь хэрэглэгчдэд эрчим хүчний хэрэглээг хянах боломжийг олгож, эрчим хүчний хэрэглээг цэнэглэгчийн түвшинд хянан удирддаг. Энэ нь барилгын менежерүүд уг шийдлийг ашиглан орон зайн хэрэглээний өгөгдөлд үндэслэн ашиглагдаагүй залгуурыг бие даан унтрааж чадна гэсэн үг юм. Уг шийдлийн тусламжтай барилгын эрчим хүчийг зөвхөн шаардлагатай үед л ашиглахад туслах замаар төхөөрөмжийн түвшинд үл үзэгдэх эрчим хүчний хаягдлыг шийдвэрлэх боломжийг олгодог. Байршлын шинжилгээ, автомат унтраалга, ухаалаг барилгын автоматжуулалт зэргийг ашиглан эрчим хүчний илүүдэл хэрэглээг бууруулдаг.

6. Microsoft

Microsoft компани нь эрчим хүч болон нийтийн аж ахуйн салбарын компаниудад технологийн шийдлүүдээ санал болгодог. Хээрийн үйлчилгээний диспетчерүүдэд бодит цагийн сэрэмжлүүлэг өгөх боломжтой технологи нь өндөр бүтээмжийн түвшин болон хамтын ажиллагааг хангах боломжийг олгодог. Энэхүү технологи нь урьдчилан таамаглах засвар үйлчилгээг ашиглан тоног төхөөрөмжийн эвдрэлээс урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлдэг бөгөөд энэ нь үйлчилгээг шинэчлэх хамгийн тохиромжтой цагийг тодорхойлж чаддаг тул эрчим хүчний үр ашгийг сайжруулдаг. Тус компанийн Azure IoT, Azure Digital Twins, Azure Data Manager for Energy шийдлүүд нь тоног төхөөрөмжийн гэмтлийг урьдчилан таамаглах, засвар үйлчилгээний төлөвлөлтийг оновчлох, сул зогсолтыг бууруулах зорилготой.  

5. ABB

ABB компани нь ухаалаг тоолуур, цахилгаан хөдөлгүүрийн үр ашиг, үйлдвэрийн автоматуулалтын чиглэлээр тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд эрчим хүчний хэмнэлтийг дэмждэг хэд хэдэн технологийг санал болгодог. Тус компани нь хэрэглэгчдэд эрчим хүчний зардлыг бууруулж, цахилгаан эрчим хүчний хэрэглээний үр ашгийг дээшлүүлэх боломжийг олгодог эрчим хүчний тоолуур зэрэг технологийг үйлдвэрлэдэг.

4. Amazon Web Services (AWS)

AWS компани нь хэрэглэгчдэд үр ашгийг оновчтой болгох, сэргээгдэх эрчим хүчний хөгжил, тархсан эрчим хүчний нөөцийг удирдах, хүлэмжийн хийн ялгарлыг хянах боломжийг олгодог цогц үүлэн үйлчилгээг үзүүлдэг. Үүлэн үйлчилгээг EDF, Engie, Octopus Energy зэрэг эрчим хүчний салбарын төрөл бүрийн компаниуд үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Энэхүү платформ нь үйл ажиллагааны үр ашгийг дэмжиж, ухаалаг сүлжээг дэмжсэнээр хэрэглэгчдэд хямд сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилготой юм.

3. Siemens

Siemens компани нь ухаалаг эрчим хүчний шийдлүүдэд гол анхаарлаа хандуулдаг бөгөөд эрчим хүчний шилжилтийн үед эрчим хүчний хангамжийг дэмждэг модульчлагдсан программ хангамжийг хөгжүүлдэг. Тус компани нь Elvia зэрэг компанид SaaS, LV Insights X зэрэг үйл явцыг автоматжуулж, сүлжээний төвөгтэй байдлыг зохицуулдаг технологийг санал болгодог. Elvia системд санал болгож буй технологи нь уян хатан байдлыг нэмэгдүүлж, байгууллагад сүлжээнд илүү их хяналт тавих боломжийг олгодог тул эрчим хүчний үр ашгийг сайжруулдаг. Нам хүчдэлийн программ хангамж болох LV Insights X нь сүлжээний операторуудад сүлжээнийхээ талаар бүрэн ил тод байдлыг олж авах, чухал сегментүүдийг тодорхойлсноор хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжийг олгодог. Elvia системд байршуулснаар уг программ хангамж нь байгууллагад хамгийн их тулгамдсан бэрхшээлийг даван туулах, оновчтой шийдвэр гаргах, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх боломжийг олгодог аж.

2. Schneider Electric

Schneider Electric компани эрчим хүчний хэмнэлтийн шийдлүүдийг санал болгосноор гэр доторх хэмнэлтийг хамгийн их байлгах зорилготой автоматжуулсан технологийг бүтээжээ. Тус компанийн Wiser систем нь байшинд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, үр ашгийг дээшлүүлэх нэгдсэн функцүүдийн хамт эрчим хүчний хэрэглээг хянах боломжийг олгодог хяналтын самбартай. Schneider Electric компаниас олон улсын хэмжээнд хийсэн  судалгаагаар судалгаанд оролцогчдын 84% нь одоо эрчим хүчний хэмнэлтийг гэрийнхээ сайжруулалтын тэргүүлэх чиглэл гэж үздэг болохыг тогтоожээ. Ихэнх хүмүүс гэрэл унтраах эсвэл ашиглагдаагүй төхөөрөмжийг салгадаг ч цөөн хүн өндөр нөлөөтэй шийдлийг хэрэгжүүлж байна. Жишээлбэл, халаалт, хөргөлт нь гэрийн эрчим хүчний хэрэглээний ихэнх хэсгийг эзэлдэг боловч уг шийдлийг үр дүнтэй тохируулахыг орхигдуулдаг. Ухаалаг автоматжуулалт нь энэ асуудлыг шийдвэрлэхэд тусалж, байшинг зөв цагт зөв хэмжээний эрчим хүчийг ашиглахын зэрэгцээ хамгийн их хяналт, тав тухыг хангах боломжийг олгодог.

1. Google

Google өөрийн хиймэл оюун ухааны технологи болох Gemini AI платформд хөрөнгө оруулалт хийснээр дата төвийн хэрэгцээг хангахын тулд илүү үр ашигтай эрчим хүчний шийдлийг боловсруулж байна. Тус компани шинэ дэд бүтэц, илүү ухаалаг, илүү уян хатан сүлжээг зохион бүтээх, дараагийн үеийн цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг өргөжүүлэх зэрэг илүү үр ашигтай эрчим хүчийг үйлдвэрлэх боломжтой бат бөх дэд бүтцийг бий болгохын тулд хэд хэдэн чиглэлд хөрөнгө оруулалт хийж байна. Тухайлбал, удаан хугацаанд эрчим хүч хадгалах технологийн инновацийг хурдасгах чиглэлд түлхүү анхаарач байна.

 

Мэдээллийн эх сурвалж: “Top 10: Energy Efficiency Technologies”, https://energydigital.com/top10/top-10-energy-efficiency-technologies

Хуваалцах:

Сэтгэгдэл (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна.

Нэвтэрч сэтгэгдэл бичих

Холбоотой мэдээ