engineeringХугацаа дууссан
Нарны цахилгаан станц + батарей хуримтлуурын системийн төслийн хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах төсөл
Нийтэлсэн: 2026.05.10
Дэлгэрэнгүй
Монгол Улсын Эрчим хүчний яам нь Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний 5 байршилд төсөл сонгон шалгаруулалт (өрсөлдөөнт дуудлага худалдааны аргачлал)-аар нийт 220 МВт-ын нарны цахилгаан станц болон 135 МВт / 440 МВт.ц батарей хуримтлуурын систем бүхий төслүүдийн “бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч” (Independent Power Producers (IPP))-ийг сонгон шалгаруулахаар төлөвлөж байна. Үүнд:
• Багц 1 – Булган аймагт байрлах Оюут дэд станцад холбогдох 50 МВт нарны цахилгаан станц, 30 МВт / 100 МВт.ц батарей хуримтлуурын систем бүхий IPP төсөл;
• Багц 2 – Хэнтий аймагт байрлах Өндөрхаан дэд станцад холбогдох 20 МВт-ын нарны цахилгаан станц, 15 МВт / 40 МВт.ц батарей хуримтлуурын систем бүхий IPP төсөл;
• Багц 3 – Өвөрхангай аймагт байрлах Хархорин дэд станцад холбогдох 50 МВт-ын нарны цахилгаан станц, 30 МВт / 100 МВт.ц батарей хуримтлуурын систем бүхий IPP төсөл;
• Багц 4 – Говьсүмбэр аймагт байрлах Чойр дэд станцад холбогдох 50 МВт-ын нарны цахилгаан станц, 30 МВт / 100 МВт.ц батарей хуримтлуурын систем бүхий IPP төсөл;
• Багц 5 – Дундговь аймагт байрлах Мандалговь дэд станцад холбогдох 50 МВт-ын нарны цахилгаан станц, 30 МВт / 100 МВт.ц батарей хуримтлуурын систем бүхий IPP төсөл.
Эдгээр IPP төслүүдэд нарны цахилгаан станц, батарей хуримтлуурийн систем, мөн дэд станцад холбогдох бүх дагалдах дэд бүтэц багтана.
Сонирхлоо илэрхийлэх хүсэлтийг 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 23:59 цаг хүртэл (Улаанбаатарын цагаар) .
Мэдээлэл
Ангилалengineering
БайршилБусад
Хүчинтэй хугацаа2026.05.24
Нийтэлсэнпортал ЭрчимНэт
Холбоо барих
С.Ариунболд
