Үндсэн агуулга руу очих
ERCHIMNET

Асуулт

Ямар тохиолдолд өмнөх 3 сард хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний дунджийг баримталж төлбөрийн тооцоог хийдэг вэ?

ЭрчимНэт портал·

Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 7.6-д зааснаар тооцооны хэмжих хэрэгсэл нь уг дүрмийн 6.3-д заасны дагуу актив, реактив цахилгаан эрчим хүчний тооцооны хэмжих хэрэгсэл (тоолуур, хэмжүүрийн трансформатор гэх мэт)-ийг эрх олгогдсон этгээдийн лабораторид засвар, тохируулга хийж, эрх бүхий байгууллага шалгаж битүүмжилсэн байх,  6.9-д тооцооны хэмжих хэрэгслийг тэжээж байгаа гүйдэл, хүчдэлийн трансформаторын салгуурын бариул, түүний холболтын цуглуулгыг байрлуулсан щит, хайрцаг, тоолуурын таглаа зэргийг хангагчийн эрх бүхий ажилтан битүүмжилсэн байх гэсэн шаардлагыг хангаагүй нь хэрэглэгчээс шалтгаалаагүй, тооцооны хэмжих хэрэгслийг шалгаж засварлахаар сүлжээнээс тасалсан тохиолдолд өмнөх 3 сард хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний дунджийг баримталж төлбөрийн тооцоог хийнэ.