Үндсэн агуулга руу очих
ERCHIMNET

Асуулт

Ямар тохиолдолд иргэн, хуулийн этгээдэд техникийн нөхцөл олгохоос татгалздаг вэ?

ЭрчимНэт портал·

Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 2.15-д зааснаар эх үүсвэр, холбогдох цэгийн хүчин чадал хүрэлцэхгүй; шинээр барих, зөөх дэд станц, шугамын трасс нь тухайн орон нутгийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөтэй уялдахгүй, тухайн орчинд нийтийн зориулалт бүхий цахилгаан сүлжээ үүсгэх боломжийг хаасан эсвэл хаах тохиолдолд; тухайн нэгдсэн сүлжээний чадал нэвтрүүлэх болон шингээх чадвар хүрэлцэхгүй, горим ажиллагааны хувьд ажиллах боломжгүй бол; цахилгаан эрчим хүчний найдваржилтийн I зэрэглэлийн хэрэглэгчийн эрчим хүчний тасралтгүй ажиллагааг хангахад хүндрэл учруулж болзошгүй тохиолдолд; Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан болон Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн дагуу цахилгаан, дулааны шугам сүлжээний хамгаалалтын зурвасын зөрчилтэй бол техникийн нөхцөл олгохоос татгалздаг.

Ямар тохиолдолд иргэн, хуулийн этгээдэд техникийн нөхцөл олгохоос татгалздаг вэ? — Erchimnet