Асуулт
Технологийн зөрчлийн тухай хэрхэн мэдээлэх вэ?
ЭрчимНэт портал·
Эрчим хүчний нэгдсэн сүлжээний дүрмийн 13.4-т зааснаар ТЗЭ нь аваари, 1-р зэргийн саатлыг тухай бүрд нь төрийн захиргааны төв байгууллага болон ДҮТ-д шуурхай мэдэгдэнэ. Гарсан зөрчлийн тухай шуурхай мэдээлэлд зөрчил гарсан цаг хугацаа, зөрчлийн тухай, гэмтлийн шинж, хэрэглэгчдийн таслагдсан байдал, зөрчлийг арилгахаар авч байгаа арга хэмжээ, комисс ажиллаж байгаа эсэх зэргийг оруулах шаардлагатай.
Эрчим хүчний нэгдсэн сүлжээний дүрмийг https://legalinfo.mn/mn/detail?lawId=205477 хаягаар хандан үзэж болно.
